СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Энхбайгал: Нутгийн өөрийн удирдлага, иргэдийн оролцоог хумьж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын чуулганаар өчигдөр/2020.12.24/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийг эцэслэн баталсан. Гэвч уг хуулинд Монгол орны бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг сулруулж болзошгүй ноцтой заалтууд орлоо гэж зарим хуульч, судлаачид дүгнэж байна. Уг асуудлаар бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Энхбайгалтай ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Энхбайгал:

- Маш олон асуудал гарч ирж байна. Юун түрүүнд Үндсэн хуулийн үзэл баримтлалыг ойлгож, хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг асуулт гарна. Иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг бид Үндсэн хуулиндаа заасан. Иргэний нийгэм гэдэг бол иргэдийн оролцоог дэмжсэн, нутгийн өөрийн удирдлагыг дэмжсэн нийгэм.

Нөгөөтэйгүүр нутгийн өөрөө удирдлагын эрх хэмжээг дээд байгууллага шийдэж үл болно гэж Үндсэн хуулинд заасан. Гэтэл өнөөдрийн байдлаар сумын газрын хуваарилалт, багийг хооронд нь нийлүүлэх гэх мэт асуудлыг сум, дүүргээс нь асуухгүйгээр шийдвэрлэх зохицуулалт оруулсан. 

-ААНОАТ, ХАОАТ-ыг орон нутагт нь 100 хувь төвлөрүүлэхээр болсон нь орон нутаг хөгжих сайн талтай гэж хууль санаачлагчид үзэж байгаа. Тэд орон нутаг төсөв, эдийн засгийн эрх мэдэлтэй болж байна гэх мэт сайн талтай гэж тайлбарлаж байгаа л даа?

-Иргэд өөрсдөө нутгийн өөрөө удирдах байгууллагаа сонгоод, нэр дэвшээд явдаг уламжлалтай байсан. Энэ бол нутгийн өөрөө удирдах чиглэлээр бидний хийсэн маш том алхам. Гэтэл өнөөдөр батлагдсан засаг даргыг үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг шалтгаанаар дээд шатны засаг дарга юм уу, ерөнхий сайд шууд огцруулах эрхтэй болж байгаа юм. Энэ нь эргээд ард иргэдийн сонголтыг үгүйсгэсэн зүйл болж байгаа юм.

-Засаг захиргааны нэгжүүдийг нэгтгэх асуудал сүүлийн үед их яригдлаа. Нэг талдаа хөгждөггүй олон жижиг сум, хороодыг нэгтгэх нь зөв гэж байгаа бол нөгөө хэсэг нь нутаг эзэнгүйдэх аюул үүснэ гэж үзэж байна. Таны байр суурь?

-Энэ олон талтай асуудал л даа. Аймаг, сумдыг нэгтгэх, дүүрэг, хороог нэгтгэх асуудлыг Засгийн газар, баг хороог нэгтгэхийг аймаг нь сум, дүүргээсээ асуухгүй шийдэх нөхцөл бүрдсэн. Энэ нь дахиад л нутгийн өөрөө удирдах ёсыг үгүйсгэсэн хэрэг.

Нөгөө талдаа газрын ашиглалт, хуваарилалт, зарцуулалтыг сумаас асуухгүйгээр аймаг шийдэх нөхцөл бүрдсэн. Нэг үгээр иргэдийн саналыг авахгүйгээр хүчэрэ шийддэг болж байгаа юм л даа.

Мөн аймгийн төвийн болон улсын хилтэй ойр сумдыг нэгтгэх асуудал ярьж байгаа юм. Гэтэл харин ч тэнд яаж малчдыг илүү суурьшуулах вэ, газар нутгаа эзэнгүйдүүлчихгүй байх вэ гэдэг асуудал ярих байтал

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.