АНУ-ын "KFC" түргэн хоолны сүлжээ шинэ тоглоомын консол гаргажээ. Сонирхолтой нь, тус консол тахианы мах халаадаг тусгай хэсэгтэй байна.
"KFConsole" хэмээн нэрлэсэн энэхүү консол нь тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "Cooler Master" компанитай хамтарсан түншлэлийн нэг хэсэг гэж "KFC" компанийн зүгээс мягмар гарагт мэдэгджээ. Уг мэдэгдэлд "Тахианы махны савны хэлбэртэй тоглоомын консол нь дэлхийн анхны тахианы мах халаагч хэсэгтэй бөгөөд энэ нь таны түргэн хоолыг халуунаар нь байлгаж, ширүүхэн тоглоомын үед шууд идэхэд бэлэн байлгах болно" хэмээсэн байна.
Тахианы махыг тоглоомын консолын бүрэлдэхүүн хэсгүүдээс үүссэн дулаанаар халаах бол тусгай хөргөлтийн систем нь үндсэн төхөөрөмжийг хэвийн температурт байлгах аж.
The future of gaming is here.
— KFC Gaming (@kfcgaming) June 12, 2020
Introducing the KFConsole. #PowerYourHunger pic.twitter.com/ssUrX41Ab1
"KFC"-гийн Их Британи, Ирландын Олон нийттэй харилцах, олон нийтийн сүлжээний дарга Марк Чиверс "Энэхүү төхөөрөмж видео тоглоомыг чанарын дээд түвшинд тоглуулах чадвартайгаас гадна тоглож байх үедээ хоолоо халаах боломжийг олгоно. Таалагдахгүй байх юу байна вэ? Хэрэв "Sony" эсвэл "Microsoft" дараагийн консолдоо тахианы мах халаагч хэсэг хэрхэн инженерчлэх талаар зөвлөгөө авахыг хүсэж байвал бидэнтэй холбогдоорой" хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.