Форбес сэтгүүл YouTube сувгаар дамжуулан хамгийн их ашиг орлого олсон контент бүтээгчдийн жагсаалтыг гаргажээ. Ингэхэд есөн настай Райан Кажи уг платформоор дамжуулан хамгийн өндөр ашиг олсон YouTube одоор нэрлэгджээ. “Райаны ертөнц” сувгийг энэ жил 12 тэрбум удаа үзсэн ба үүнээс 30 сая ам.долларын ашиг олсон байна.
Райан Кажи хамгийн өндөр ашиг орлоготой YouTube одоор гурав дахь жилдээ дараалан шалгарлаа. Өнгөрсөн жил 26 сая ам.доллар, 2018 онд 22 сая ам.долларын ашиг олсноор Форбесын жагсаалтыг тэргүүлсэн байна.
АНУ-ын Техас мужид амьдардаг хүү хамгийн анх 2015 онд “Райаны тоглоомын тойм” нэртэйгээр сувгаа нээж байжээ. Хожим “Райаны ертөнц” нэртэй болсон бяцхан хүүгийн YouTube сувгийг 23 сая хэрэглэгч дагадаг байна. Тоглоомоос гадна хувцас хэрэглэлийг сувгаараа дамжуулан сурталчилдаг болжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.