Австралийн Үндэсний номын сан алдарт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч агсан Эндрю Бартон Банжо Патерсоны эд зүйлсийг олжээ. Хачирхалтай нь алдартай зохиолчийн эд зүйлс дотроос 120 жил хадгалсан шоколад олдсон байна. Уг шоколадыг хатан хаан Викториагийн үед буюу 1900-аад оны үед хамаарна гэж түүх судлаачид хэлжээ.
120 жилийн дараа олдсон шоколад маш сайн хадгалагдсан, бараг бүрэн бүтнээрээ үлдсэн байжээ. Шоколадыг Cadbury үйлдвэрлэсэн бөгөөд нүд бүр дээр нь үйлдвэрийн нэрийг бичсэн байна.
Банжо Патерсон нь Австралийн түүхэн дэх алдартай яруу найрагчдын нэг юм. Түүний дүрийг 10 авс.долларын дэвсгэрт дээрээс харж болно. Патерсон шоколадыг ихэд нандигнан үлдээсэн байгаагаас харвал түүний хувьд нилээдгүй үнэ цэнэтэй байжээ. Яруу найрагчийн цуглуулгыг Австралийн Үндэсний номын санд үргэлжлүүлэн хадгалах юм байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.