Далай судлалын сэтгүүлээс 2020 оны шилдэг гэрэл зургийг тодруулжээ. Далай тэнгисийн тухай шилдэг гэрэл зургаар Австралийн Мэлбурн хотод гэрэл зурагчин Тобиас Баумгартнерын дарсан хосоо алдсан оцон шувуунуудын тэврэлдэж буй зураг шалгарсан байна.
Зурган дээр байгаа оцон шувуунууд хоёулаа хосоо алджээ. Оцон шувуунууд хоёр биенээ тайтгаруулж буй мэт найрсаг дотно гэрэл зураг шилдгээр шалгарсан байна.
Мэлбурний Сэнт Килда Пиер далайн эрэгт 1,400 орчим шидэт оцон шувуу байдаг ажээ. Энэ нь төрөлдөө хамгийн жижиг нь буюу ердөө 33 см өндөр болдог байна. Сэнт Килда Пиер эрэгт тэднийг сайн дурынхан асран хамгаалдаг байна.
Сайн дурын ажилтны гэрэл зурагчин Баумгартнерд хэлснээр цагаан өнгөтэй нь арай ахимаг настай эмэгчин ба тэр арай залуухан эрэгчинтэй танилцсанаасаа хойш тогтмол уулзаж, нэгнээ тайтгаруулдаг болсон гэжээ. Мөн тэд хамтдаа зогсож хотын гэрлийг хэдэн цагаар ажигладаг байна. Зурагчин энэ мөчийг гэрэл зургийн дурандаа буулгахын тулд гурав хоног хүлээжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.