СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-12-23

Банкууд 24.7 тэрбум төгрөгийн зээлийг 394 өрхөд олгожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монголбанк болон банкны эх үүсвэрээр 2020 оны 10 дугаар сард нийт 926 зээлдэгч 65.7 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэйгээр авч, ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдаад байна.

Энэ оны 11, 12 дугаар сард Монголбанкнаас 60 тэрбум, банкуудын өөрийн эх үүсвэрээр .

Коронавирусийн дотоодод тархсан халдварын улмаас бүх нийтийн хөл хориог тогтоосон нь банкуудын салбар, нэгж болон бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааны хязгаарлалтаас болж, шинээр зээл олгох үйл явц удаашралтай байна.

Банкуудаас ирүүлсэн мэдээллээр 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын 18-ний өдрийн хооронд нийт 24.7 тэрбум төгрөгийн зээлийг 394 өрхөд олгожээ.

Банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг цахим хэлбэрээр авч эхэлсэн өдрөөс хойш  2020 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн байдлаар нийт  47,621 хүсэлтийг хүлээн авч, . Үүний зээлийн үлдэгдэл нь 2.4 их наяд орчим төгрөг буюу нийт ипотекийн зээлийн багцын үлдэгдлийн 66 орчим хувийг эзэлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.