“Халуун сэдэв” булангаар ковидын дараах Монгол Улсын эдийн засаг сэргэх үү сэдвийн хүрээнд Улаанбаатар худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
Улаанбаатар худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: Сүүлийн 10 сарын хугацаанд бизнес эрхлэгчид өөрсдийнхөө боломжийн хэрээр тэсэж үлдэхийн төлөө чармайсан. Одоо бол улам хүндэрч байна. Бизнес эрхлэгчдэд юу тулгамдаж байгаа талаар Улаанбаатар худалдааны танхимаас дөрвөн удаагийн судалгаа явуулсан. Ингээд тухай бүрд Засгийн газарт өөрсдийн саналаа хүргүүлж байсан. Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хураамжийг зогсоох, аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг хойшлуулах, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг санал хүргүүлсэн. Зарим нь энэ хугацаанд хэрэгжсэн. Хараахан шийдэж чадаагүй асуудал бол эргэлтийн хөрөнгийн нэмэлт санхүүжилт, хөнгөлөлттэй зээл аж ахуйн нэгжүүдэд төдийлөн сайн хүрч чадахгүй байна.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд 10 дугаар сараас өмнө ажилчдынхаа цалин хөлсийг өгч байсан бол дээрх хугацаанаас хойш ажилчдынхаа цалинг 50-60 хувь болгож бууруулсан.
Улаанбаатар худалдааны танхимаас өнгөрсөн 10 дугаар сард 1700 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс судалгаа авсан. Зөвхөн Улаабаантаар хотын хэмжээнд 4.8 их наяд төгрөгөөр борлуулалт буурсан үзүүлэлт гарсан. Тэгэхээр томоохон аж ахуйн нэгжүүд 4.8 их наяд төгрөгөөс илүү буурсан гэсэн үг. Хэдийгээр цар тахалтай байгаа боловч бизнесийн үйл ажиллагаа тодорхой стандарттай явуулахаар хүсэлтээ явуулж байгаа.
Цаашид цар тахлын дараах эдийн засгаа хэрхэн сэргээх талаар 1200 орчим бизнес эрхлэгчдээс судалгаа авсан. Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн 70 дээш хувь нь бизнесээ өөрчилж, бизнесээ өөр чиглэл рүү оруулна. Хоёрдугаарт бизнестээ технологийг илүү нэвтрүүлж, ажилчдынхаа оролцоог багасгана гэсэн.
Засгийн газар Монгол Улсын эрсдэлийн үнэлгээг хийж, хэмжээний удирдлагын хөтөлбөрийг гаргах ёстой. Эргэлтийн хөрөнгийн нэмэлт санхүүжилтийг аж ахуйн нэгждээ олгох хэрэгтэй гэсэн. Ингэхийн тул хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх.
2021 онд бизнесийн орчныг зайлшгүй сайжруулах шаардлагатай учраас урт хугацаатай хөрөнгө оруулалтыг татах орчинг гаргаж өгөх. Зарим төрлийн татварыг бууруулах, бизнесүүдийг тархаан байршуулах хэрэгтэй.
УИХ-иас эдийн засгийн сэргээх төлөвлөгөөгөө хоёр үе шаттайгаар ажил төлөвлөсөн гэсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.