Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагдах Естийн халуун рашааныг зорьсон таван залуу нас баржээ. Энэ тухай дуудлага энэ сарын 21-ны 13.00 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд гаднын нөлөөтэй байсан, эсэхийг тодруулахаар тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүн Естийн рашааны Бага чулуут гэдэг газрыг зорьсон гэнэ.
Энэ талаар хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудаас тодруулахад “Хан-Уул дүүргийн XI хороонд оршин суудаг иргэн Э, Б, О, Э нар нас барсан гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнууд хэргийн газрыг зорьсон. Автомашинаар хүрэхэд бэрх, хугацаа алдах учраас Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргийг дайчлан 16.00 цагт 12 хүний бүрэлдэхүүнтэй баг тухайн газар руу явлаа” гэсэн мэдээлэл өгсөн юм. Өөр нэг эх сурвалжийн өгүүлснээр дээрх дөрвөн хүн майханд хонож байсан агаад түүндээ гал түлснээс угаартаж амиа алдсан гэсэн урьдчилсан мэдээлэл иржээ.
Хэргийн газарт ажилласан цагдаагийн болон бусад байгууллагынхны эх сурвалжуудын 21.00 цагийн үед өгсөн мэдээллээр дөрөв бус, таван хүн биедээ ил харагдах гэмтэл, шархгүй амиа алдсан байна. Угаартсан нь тодорхой болжээ.
Гэхдээ цогцсуудыг энэ сарын 23-нд нисдэг тэргээр нийслэлд авчирч шинжилж байж амиа алдсан шалтгааныг эцсийн байдлаар тогтоохоор ажиллаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
естийн рашаан гүйдэлтэй болжээ