СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зул сарын бэлгэнд 1,400 модон тоглоом гараар урлажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Санта Клаусын тоглоомын үйлдвэр АНУ-ын Калифорни мужийн Десерт Хот Спрингс хотод биеллээ олжээ. Армиас халагдсан ахмад дайчин эхнэрийнхээ хамт өнгөрсөн он жилүүдийг байшингийнхаа ард модоор тоглоом урлаж өнгөрөөжээ. Энэ үйлдвэрийг тэд хоббигоороо эхлүүлсэн боловч одоо тэдний хувьд хайрлаж дурлаж хийдэг хөдөлмөр болжээ.

Ахмад дайчин 72 настай Майк Сулливан тэтгэвэрт гарсныхаа дараа уйтгарлаж, ямар нэг зүйл хийхийг хүсчээ. Тэд хүүхдүүдэд зориулан модон тоглоомын төслөө хамтран эхлүүлсэн байна. Зул сарын баяр болоход тэд өнгөрсөн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж, бяцхан хүүхдүүдийг баярлуулах боломжтой болдог ажээ.

Долоон жилийн өмнөөс тэд гараар урласан тоглоомуудаа бусдад үнэ төлбөргүй бэлэглэж эхэлсэн байна. . Ноён хатагтай Сулливан гэрлээд 50 жилийн хугацаа өнгөрчээ.

Энэ жил коронавируст цар тахал Америк даяар эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүсгэсэн тул тэдний тоглоом олон эцэг эхэд хэрэгтэй болж байна. Эцэг эхчүүдээс гадна олон зуун тоглоомоо цэцэрлэгийн хүүхдүүд, сүмд хандивлажээ. Калифорниас гадна Техас, Индиана мужууд руу ч хүргэгджээ. Сулливаны гэр бүл тоглоомуудаа бэлэглээд зогсохгүй тээврийн зардлыг нь ч өөрсдөө төлдөг байна.

Тэд 15 ач зээ, 4 гучтай бөгөөд тэд бүгд тоглоомуудыг нь шалгадаг гол шалгагчид ажээ. Галт тэрэг, автобус, ачааны машин, заан, матар гээд хүүхдүүдийн тоглох дуртай бүх тоглоомуудыг өөрсдийн гараар сэтгэл зүрхээ шингээж урлахаас гадна цагаан толгойн үсэг, эвлүүлдэг тоглоом гээд сэтгэхүй хөгжүүлэх модон тоглоомуудыг ч урладаг байна. Хэрэв бяцхан ач зээ нар нь тоглоомыг сонирхохгүй газар шидчихвэл тэд дахин шинийг хийж эхэлдэг гэжээ.

. Тэр Вьетнамын дайнд тулалдаж явсан армийн албан хаагч төдийгүй гэр бүлээсээ амьд үлдсэн цорын ганц хүү юм. Түүний гэр бүл, аав, ах нар нь модоор хэрхэн “хайр” бүтээж болдгийг түүнд өвлүүлжээ.

Охиных нь хэлснээр Майк, Жуди хоёр зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд модон тоглоом үйлдвэрлэхэд 20,000 ам.доллар зарцуулжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.