СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дотоод орчны бохирдол гадаад орчны бохирдолоос илүү хөнөөлтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

Экологийн цагдаагийн алба, Орчны бохирдлыг буруулах үндэсний хороо, хамтран Орчны бохирдлыг бууруулъя аяны хүрээнд иргэн та бүхэнд зөвлөж байна.

Айдас төрүүлсэн агаарын бохирдол гадаа биш гэрт үүсч хүний эрүүл мэнд, амьдрах орчинд аюул заналхийлсээр байна… 

Химийн найрлагатай цэвэрлэгээний төрөл бүрийн бодис, тамхины утаа, гадаад орчинд үүссэн агаарын бохирдол зэрэг нь  дотоод орчны агаарыг ихээр бохирдуулдаг. Улмаар нүүрс төрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий  органик нэгдлүүд агаарт дэгдэж  хүний биед  нэвтэрснээр уушгины хатгалгаа, бага жинтэй төрөлт, хавдар үүсгэдэг.


Энэ талаар дэлхийн улс орнууд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ярьж, арга хэмжээ авч байгаа хэдий ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна.

Учир нь дотоод орчны бохирдол, түүнээс шалтгаалах сөрөг үр дагавруудаас урьдчилан сэргийлэхэд хүмүүс бидний оролцоо хамгийн чухал байтал төдийлөн анзаарахгүй гэртээ байхдаа ч бохир агаар амьсгалсаар байгаа юм. 

Өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж агаар цэвэршүүлдэг ургамал, цэцэг, навчит ургамал өрөө тасалгаандаа байршуулахад агаарыг 50-75% цэвэршүүлэх боломжтой. Мөн ногоон технологид шилжиж, ахуйн хэрэглээндээ химийн найрлагагүй  байгалийн гаралтай эко бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх, хорт зуршлаасаа татгалзах нь чухал юм шүү.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.