"Женко тур бюро" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 2-р сарын 19-ний шийдвэрээр 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаа тутамдаа 10 төгрөг буюу нийт 799,8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлээд байсан.
Харин өнөөдөр нэгж хувьцаандаа 10 бус, 1 төгрөгийн ногдол ашиг тараахаа мэдэгджээ. Учир нь цар тахалтай холбоотойгоор компанийн нөхцөл байдал хүндэрсэн хэмээн тайлбарласан байна.
"3530 аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулахад 66 хувийнх нь үйл ажиллагаа хөл хорионы үеэр зогссон" хэмээн МҮХАҮТ энэ сарын 7-нд танилцуулсан. "Женко тур бюро" ХК-ийн хувьд ч цар тахлын хөл хорио үйл ажиллагаанд нь хүчтэйгээр нөлөөлсөн нь дээрх мэдэгдлээс харагдаж байна.
Иймд нэгж хувьцаа бүрийн ногдол ашгийг 1 төгрөгөөр тооцож 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор "ҮЦХТХ" ТӨХХК-иар хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаа мэдэгджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.