Нийтэлсэн:
Т.Сайнбуян
3 жилийн өмнө
Улаанбаатар хотын худалдааны танхимын хамт олон Цар тахлын дараах Монгол Улс, Монгол Улсын эдийн засаг сэдвээр УИХ-ын гишүүд, УБХТ-ын гишүүд, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулж онлайн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Онлайн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Амарсайхан, С.Одонтуяа, Г.Дамдинням, Х.Булгантуяа, Т.Доржханд, Г.Амартүвшин болон УБХТ-ын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ болон 40 гаруй компанийн төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцлаа.
УИХ-ын гишүүдтэй хийсэн онлайн хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос дараах саналыг гаргалаа
Үйлдвэрлэл, эдийн засгийг дэмжих чиглэлээр:
- “Үндэсний эрсдэлийн удирдлагын урт хугацааны концепц”-ийг УИХ-аас батлан гаргаж мөрдүүлэх;
- Уул уурхай дагасан ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон байна. Эдгээр ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагааг төрөл бүрээр дэмжих чиглэлээр УИХ-аас дагаж мөрдөх хэм хэмжээний акт гаргах;
- Дотоодын үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих. Тухайлбал гаднаас түүхий эдээ импортоор авдаг бол түүн дээр нь татвар бууруулах, онц хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд материал оруулж ирж байвал гаалийн татварыг бүр 0 болгох, дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй ижил импортын бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулах г.м.
- Хөгжлийн бэрэхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах төслийг илүү дэмжих:
- Хийн түлшинд шилжиж агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа иргэд, ААН-үүдэд ЗГ-аас гаргасан цахилгааны төлбөр чөлөөлөх шийдвэр хамаарахгүй, дэмжлэг болохгүй байгааг анхаарч энэ салбарыг хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах;
- ;
Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр:
- Хүнс хөдөө аж ахуйн салбарт санхүүжилт зайлшгүй шаардлагатай байгаа. Хавар тариалалтын үеэр өндөр хүүтэй зээл аваад намар буцаагаад олсон орлогоо зээл хүүнд өгөөд таарч байна. Тариалалтын бүс нутагт нь тохирсон зээл, санхүүжилт бий болгох;
- ЖДҮС-ын хяналтад ТББ, Иргэний нийгмийн байгууллага, Бизнес эрхлэгчдийн хяналтыг бий болгох;
- Хөрөнгө оруулалтын тухай хуулинд шинэ санаа, санаачлага, шинэ технологийг нэвтрүүлж байгаа, өөрийн хөрөнгөөр гарааны бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт хийх боломжуудыг хуульчилж өгөх;
- Хамгийн олон ажлын байр бий болгодог, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, ашгийн түвшин өндөр байх зэрэг шалгуураар хөнгөн үйлдвэрийн 2-3 дэд санг тодорхой салбар тус бүрээр байгуулах. ЖДҮСангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгохын тулд санхүүжилт авсан ААН-н эргэн төлөлтөөр тухайн салбарын дараагийн ААН-д олгох байдлаар шийдвэрлэх, зээлийн төлөлтийн мэдээллийг нээлттэй болгох.
- ;
- ЖДҮДС-аас гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг үйл ажиллагаа нь доголдоод байгаа аж ахуйн нэгжээ дэмжих;
- ;
- Төсвийн хөрөнгө оруулалтыг эргэн харж эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдэд илүү хандуулах, төрийн худалдан авалтаад дамжуулан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих;
- Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар компаниуд өрийн бичиг, бонд гаргах үйл ажиллагааг дэмжих;
- Урт хугацаатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг хөрөнгийн зах зээлд оруулж үүгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих;
- ;
- Нийгмийн даатгалын сан, Хадгаламжийн даатгалын корпораци гэх мэт төрийн сан, байгууллагуудын хөрөнгийг нэг санд төвлөрүүлэн урт хугацаатай хөрөнгө оруулалт болгон хувийн хэвшлийнзах зээлд оруулах;
- “Үндэсний манлайлагч” (National Champions) нар болох том компаниуд, үндэсний манлай үйлдвэрлэгчдээ дэмжих төрийн бодлого гаргах, УИХ-аас энэ чиглэлээр мэдэгдэл гаргаж дэмждэг болох;
Татвар, татвар тооцох зардлын чиглэлээр:
- Ковидтой холбоотой гарсан зардлыг компаниудын татвараас хасагдах зардалд тооцно гэж шууд зохицуулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд оруулах;
- ААНОАТ-ын тухай хуульд байгаа алдагдалтай ажиллаж байгаа алдагдлыг дараагийн дөрвөн жилийн татварын тайландаа алдагдлаа шилжүүлэхийг тавин хувиар хязгаарлачихсан байгаа үүнийг ажлын байраа хадгалсан гэдэг ч юмуу хэмжүүрээр 100 хувь хүртэл болгох;
- ААНОАТ-ын тухай хууль болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль хоорондын уялдаа холбоог бий болгох. Жнь: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд 2,5 тэрбум хүртэлх жижиг, дунд үйлдвэрлэл гэж заасан бол ААНОАТ-ын тухай хуулиар 1,5 тэрбумын жилийн орлоготой бол татвараас 90 хувь чөлөөлнө гэж заасан.
- ;
- 2016 оны УИХ-аас өмнө нь чөлөөлсөн байсан газаар ажилладаг машинд онцгой татвар ногдуулж эхэлсэн. Үүнийг эргүүлээд чөлөөлж, дэмжих;
- НӨАТ-ын хувь хэмжээг 5% болгон бууруулах;
- Эдийн засгийг сэргээх арга хэмжээг богино болон урт хугацааны гэж 2 үе шаттайгаар төлөвлөх.