- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний баланс, улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ ямар түвшинд байгаа талаар мэдээлэл хийлээ.
ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал:
Өчигдөр Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний систем хамгийн оргил ачааллын үедээ 1280 мВт хүрсэн бол хамгийн бага нь 926 мВт байсан. Хэрэглээний хэт өсөлтийг хангахын тулд ОХУ-аас 83-174 мВт цахилгаан авч хэрэглээг хангасан. Энэхүү хэрэглээний үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15-18 хувиар өндөр байна.
Харин эрчим хүчний хэрэглээг өмнөх өдөртэй нь харьцуулбал мэдэгдэхүйц буурсан эерэг үзүүлэлт гарлаа. Арванхоёрдугаар сарын 16-ны өдөр эрчим хүчний хэрэглээ хамгийн дээд тал 1307 мВт хүрч байсан бол өчигдөр 28 мВт-аар буурсан байна.
ДҮТ ТӨХХК-ийн диспетчер инженер Д.Цэрэнбат:
Эрчим хүчний хэрэглээ яг одоогийн байдлаар 1151 мВт байна. Өчигдөр яг энэ цагт энэ үзүүлэлт 1155 байсныг та бүхэн санаж байгаа байх. Хэрэглээгээр задалбал, Улаанбаатар 686, Дархан-Сэлэнгийн бүс 91, Эрдэнэт-Булганы бүс 271 байгаа нь нийт хэрэглээний дийлэнхийг эзэлж байна.
Монгол Улсад Салхит, Цэций, Шанд гэдэг гурван салхин цахилгаан станц ажилладаг. Өчигдөр энэ гурван станц 90 орчим мВт-ыг үйлдвэрлэж байсан бол одоо 30 орчим байгаа нь салхины хурд бага болсныг харуулж байна.
УБЦТС ТӨХК-ийн албаны дарга Т.Мөнхболд:
Улаанбаатар хотын цахилгаан хэрэглээний ачаалал өнөөдөртэй харьцуулбал бараг ижил байна. Гэр хорооллын айл өрхийн цахилгааны хэрэглээ өмнөх өдрөөсөө зургаан хувиар буурсан. Бүсчлэлээр задалж хэлбэл,
· Нисэх яармаг орчим 7 мВт-аар
· Орбит, Их наран орчим 6 мВт-аар
· Дарь-Эх, Ганц худаг орчим 8 мВт-аар тус тус өссөн байгаа бол
· Дэнжийн мянга Хайлааст орчим 5 мВт-аар
· Улаанхуаран, Амгалан орчим 1 мВт-аар тус тус буурсан байна.
ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал:
Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол Улсын бүх айл өрхүүд цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж байгаа. Харин үйл ажиллагаа нь хэвийн явж буй есөн салбар цахилгааны хөнгөлөлтөд хамрагдахгүй. Бусад нь бүгд эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдана.
Цахилгааны шугам тоноглол хэт ачаалал авч, цахилгааны хэрэглээг хангаж чадахгүйд хүрсэн тохиолдол хэсэгчилсэн байдлаар цахилгаан эрчим хүчний хэрэглээг түр хязгаарлах арга хэмжээг авна. Эрчим хүчний зохицуулах хорооноос аль болох хэрэглээг хэвийн хангах чиглэлээр ажиллана. Гэвч цахилгааны хэрэглээ хэт өсөлттэй байгаа тул иргэдийн өмнөх жилийн мөн үед зарцуулсан хэрэглээний түүхтэй ижил хэмжээний эрчим хүчний төлбөрийг төрөөс даагаад зөрүү төлбөрийг нь тухайн айл өрхөөс гаргуулна.
Мөн оргил ачааллын үед буюу 17-22 цагийн хооронд айл өрхүүд цахилгаан халаагуур хэрэглэхгүй байхыг уриалж байна.
Дөрвөн ам бүлтэй айл өрхийн цахилгааны хэрэглээ дунджаар 250 кВт/ц байдаг. Шинээр цахилгаан эрчим хүч авч байгаа айл өрхийн төлбөрийг яг ийм байдлаар чөлөөлөөд зөрүү гарсан тохиолдолд тухайн төлбөрийг тухайн айл өрхөөс гаргуулахаар журамлана.
Айл өрхүүд оргил ачааллын цаг өнгөрснөөс хойш буюу шөнийн цагаар цахилгаан халаагуур хэрэглэсэн тохиолдолд хэрэглээний төлбөрийг төр бүрэн хариуцна. Харин өдрийн цагаар болон оргил ачааллын үеэр цахилгааны хэрэглээгээ хэт нэмэгдүүлсэн тохиолдолд өмнө оны мөн үетэй нь харьцуулж, зөрүү төлбөрийг гаргуулж авна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.