Квам Кросс энэ сард Виржиниа хонжворт сугалааны “Пик 4”-т азаа сорихоор 160 ширхэг тасалбар худалдаж авч тогложээ. Хачирхалтай нь тэр сугалаа бүр дээрээ 7-3-1-4 гэсэн дөрвөн тоог л бичсэн байна.
Хонжворт сугалааны азтанг тодруулахад дээрх дөрвөн тоо тохиролд таарснаар Квам Кросс 800,000 ам.доллар хожжээ. Тэрээр азтан болсныхоо дараа надад зүгээр л энэ дөрвөн тоо таарах юм шиг мэдрэмж төрсөн учраас сугалаа бүр дээрээ давхардуулж бичсэн хэмээн ярьсан байна. Мөн өөрийнх нь бөглөсөн тоо таарсан гэдэгт итгэлгүй 82 удаа шалгасан гэжээ.
“Пик 4” сугалаанд дурын дөрвөн тоогоо бичих бөгөөд хамгийн өндөр шагналын сан нь 5,000 ам.доллар юм. Дөрвөн тоо дөрвүүлээ таарах магадлал 10,000-д нэг тохионо гэж үздэг ажээ. Гэтэл Кроссын бөглөсөн дөрвөн оронтой тоо таараад зогсохгүй 160 сугалаан дээр бичсэн учир 800,000 ам.доллар хожсон байна.
Тэр Вашингтонд жижиг бизнес эрхэлдэг бөгөөд одоогоор азын мөнгөө юунд зарцуулахаа шийдээгүй ажээ. Хонжворт сугалааны тасалбаруудаа тэр Арлингтон дахь Суноко хийн зогсоолоос худалдаж авчээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Haanan bichej vldeeh yum dorowon toogoo