СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зургаан настан ээжийнхээ картаар $16,000-ын тоглоом худалдаж авчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Коннектикут мужийн Вилтон хотод амьдардаг Жессика Жонсоны төлбөрийн картаараа өнгөрсөн зуны турш App Store-оос 16,000 гаруй ам.долларын худалдан авалт хийжээ. Ингэхдээ “Sonic Forces” тоглоомын iPad-д зориулсан шинэчилсэн хувилбаруудыг худалдаж авсан байна.

Жессика Жонсон энэ тоглоомыг огт тоглодоггүй боловч түүний хамгийн бага хүү зургаан настай Жорж хэргийн гол эзэн байсныг мэджээ. Жорж долдугаар сараас эхлэн 1,99 ам.доллараас 99,99 ам.доллар хүртэл үнэтэй шинэчилж, сайжруулсан хувилбаруудыг хэдэн арван удаа татаж авсан байна.

Хатагтай Жонсон эхэндээ ямар нэг алдаа эндүүрэл гарсан гэж боджээ. Тэр энэ асуудлаар Apple компани руу хандаж гомдол гаргасан байна. Гэвч компанийн зүгээс Sonic тоглоомонд зориулж бараг 20,000 орчим ам.доллар зарцуулсан гэдгийг сонсоод энэ бүгдийг хүү Жорж нь хийсэн болохыг ойлгожээ.

. Төлбөрийн картнаас нь ийм их хэмжээний мөнгө алдагдаж байгааг Жоржийн эцэг эх яагаад мэдээгүй болон тэдэнд цахим шуудангаар мэдэгдэл ирсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Жессика бяцхан хэрэглэгчдэд зориулж гаргасан тоглоомуудыг бүрэн утгаараа шулагч хэмээн буруутгажээ. Гэвч Apple компанийн зүгээс эцэг эхчүүдийг хүүхдүүдийнхээ iPhone болон iPad-ны хэрэглээг хянах, худалдан авалтыг хязгаарлах апп ашиглахыг зөвлөж, тэдэнд зориулан заавар зөвлөгөөг бэлдсэн байдаг ажээ.

Эх сурвалж: Apple Insider

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.