Монгол Улсын шилдэг боксчид болох Э.Цэндбаатар, Н.Төгсцогт нарыг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үед нь цагдаагийн алба хаагчид саатуулж, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас үргэлжлүүлэн шалгаж байна гэх мэдээллийг ЦЕГ-аас эрс үгүйсгэлээ.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Цагдаагийн алба хаагчид энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Э.Цэндбаатарыг нүцгэн явж байх үед нь саатуулж, мэдүүлэг аваад тэр даруй ар гэрийнхэнд хүлээлгэн өгчээ.
Мөн түүнд зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ямар ч зүйл байхгүй. Саатуулах үедээ Э.Цэндбаатараас мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын түргэвчилсэн шинжилгээ авсан нь үнэн. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн гэх шинжээчийн дүгнэлт ч гараагүй байхад хэрэглэсэн мэтээр бичиж байгаад харамсаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр нь дурдагдаад байгаа МУГТ Н.Төгсцогтыг баривчлан саатуулах нь бүү хэл дуудаж мэдүүлэг ч аваагүй” гэв.
Э.Цэндбаатарыг нүцгэн явж байгаа бичлэг, зураг тарсны дараа түүнийг Эрдэнэт хотод олон залууст зодуулж толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас дээрх үйлдлийг хийсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тухайн мэдээллийг боксын спортоор хичээллэдэг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас тодруулахад “Боксчин Э.Цэндбаатар сая Эрдэнэт хотод болсон “Супер-8” тэмцээнд оролцож эхний тулаанаа хийчихээд орой нь найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул дасгалжуулагч н.Эрдэнэбат түүнийг тэмцээний дундуур согтууруулах ундаа уулаа гэж ганц хоёр цохисны улмаас оёдол тавиулсан гэж сонссон. Ямар нэгэн байдлаар олон хүмүүст зодуулсан зүйл байхгүй” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрдэнэбат цохисон зодсон зүйл байхгүй худлаа мэдээлэл тавихаа болиорой
za yamartai ch hartamhi shorond orhoorguil yuma bna
Цаазаар аваачээ
T1
Teneg lalar chne yu yriad bgan be
chi pizda mine social iin ard suuchad ene huniig yaaj tewchej zowj hodolmorlj bdgiig medku baij duugail bai
Эрдэнэбат дасгалжуулагч дуудаж дарамталсан Ээнэ өөрөө согтуу Цэндээ эрүүл бсан. Өширхөж зодсон асуудал бгаа .Эрдэнэбатаа хүн шиг байгаараа
Бааранд Цэндээ зөөгч хүүхэнийг цохиж унагасан гэсэн.Эрдэнэбатыг хэдэн үг хэлэхэд нь согтуу Цэндээ цохиход нь зайлсан өөрөө духаараа шааж унасан.Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй шүү.
ямар муухай юм бэ. Өвдсөн барьсан гээд бичлэгээ устга гээд бсан биз дээ ийм хариуцлаггүй бж болохгүй шдэ
Энэ хүү нэг л биш байна даа.Сайн барьж тулж ажиллах хэрэгтэй дээ. Амжилт гарах тусам аюултай шүү.
Наад лалар чинь хар тамхи хэрэглэчихсэн байсан ш дэ. Эрүүл хүн тэгэхгүй. Согтуу хүн бүр ч тэгэхгүй. Одоо яагаад энэ хэрэг таг болчихвоо.
Наад сагсуу Баньдаа их спортоос зайлуул пиздаа наад гөлөгөөр чинь боксын спорт дутахгүй