СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-11

Цагааннуурын боомтоор шатахуун импортлогч зарим аж ахуйн нэгж татвараас зугтаасан уу

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Баян-өлгий аймгийн Цагаануур боомтоор шатахуун импортолдог зарим компаниуд бусад шатахуун импортлогчдоосоо тонн тутамдаа 80-112 ам.доллараар хямд үнээр гааль дутуу мэдүүлж, НӨАТ болон гаалийн татвараас зугтааж байж болзошгүй байна гэдэг ноцтой мэдээлэл манай сайтад ирлээ.

Цагааннуур боомтоор том жижиг нийлсэн 12 компани Монгол Улсад шатахуун импортлон оруулж ирдэг байна. Дээрх 12 аж ахуйн нэгжүүд ОХУ-ын нефтийн үйлдвэрээс худалдан авсан шатахуунаа Цагааннуурын боомтоос цааш 700 км-ын алсад байрлах Бийск терминалаас автомашинаар тээвэрлэн оруулж ирдэг аж.

Гэвч “Хазына”, “Хөрс автосервис”, “Рысжан” гэх  гурван компани импортолж буй шатахууныхаа  гаалийн мэдүүлгийг бусад аж ахуйн нэгжээсээ тонн тутамд 70-100 ам.доллараар хямд мэдүүлдэг гэх мэдээллийг Баян-Өлгий аймгийн гаалийн газраас тодруулахад үгүйсгэсэнгүй. Тухайлбал, 2020 оны 12 дугаар сарын байдлаар л гэхэд нэг тонн дизель түлшийг 407-519.5 ам.доллараар мэдүүлж, гааль НӨАТ-ын татвараа төлсөн гэх мэдээллийг өглөө.

Тодруулбал, “МТ петролиум” ХХК нэг тонн дизель түлшийг 519.5 ам.доллараар оруулж ирж байхад “Өлгий Ойл” ХХК ердөө 407 ам.доллараар импортолсон хэмээн гаалиа мэдүүлсэн байв.

ОХУ-ын нефтийн үйлдвэрүүдээс шатахуун импортолдог аж ахуйн нэгжүүд энэ мэтчилэнгээр эрс зөрүүтэй үнээр гааль, НӨАТ-ын татвараа мэдүүлж, тэгш бус татвар төлж байгаа нь анхаарал татаж байна. Энэ асуудлыг холбогдох байгууллага нь шалгаж, учир шалтгааныг тогтоох биз ээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.157

shalgah lab heregtei dee

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.157

shalgah lab heregtei dee

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

Tegvel benzinii unee buulgaach

Зочин
3 жилийн өмнө
202.179.21.223

Энэ 3 компани байнга ингэж амьдарсаар ирсэн.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.