СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-12-11

БИЧЛЭГ: Худалдагч: 10-14 хоногийн дараа будааны үнэ тодорхой хэмжээгээр буурна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Цар тахлын улмаас улс орны эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүнийг ирэх оны зургадугаар сарын 30 хүртэл гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болсон. Ингэснээр хүнд нөхцөл байдлын үед ард иргэдийн амьдралд тустай гэж үзэж байгаа юм.

Гэвч эдгээр бараа бүтээгдэхүүний үнэ зах худалдааны төвүүдээр буурсан зүйлгүй урьдын үнээрээ худалдаалагдсаар байна гэх иргэдийн гомдол гарч байгаа. Тиймээс бид худалдаачдаас нөхцөл байдлыг тодрууллаа.

Барс захын гурил будааны бөөний хэсгийн худалдагчийн хэлж байгаагаар будаа өчигдрөөс эхлэн чанараасаа хамаарч шуудайн 5,000-3,000 төгрөгөөр буурч ирж байгаа. Харин ургамлын тос гааль болон татвараас чөлөөлсөн ч үнэ буурахгүй гэдгийг хэллээ. Наймаачид өмнөх бараа нь дуусаагүй байгаа учир хуучин үнээрээ зарж байна. Харин татвараас чөлөөлсөн үнээр бараагаа татахаар үнэ тодорхой хэмжээгээр буурч иргэдийн гар дээр очно гэх тайлбарыг өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.