СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-12-11

ОУВС: Улс орнууд эдийн засгаа дэмжих төсвийн багц арга хэмжээгээ үргэлжүүлэх хэрэгтэй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Ковид-19 цар тахлын эдийн засаг, санхүүгийн зах зээлд нөлөөлж буй нөлөөллийн эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тойм мэдээллийг хүргэж байна. 

Цар тахлын хоёр дахь давалгаагаар ѳвчлѳл хурдтай нэмэгдэж, Евро бүсийн бизнесийн үйл ажиллагаа огцом буураад байна. Гэсэн хэдий ч КОВИД-19-ийн эсрэг вакцин гаргаж авахад ойрхон байгаа нь 2021 онд бүсийн эдийн засгийн сэргэх найдлага тѳрүүлж байна.

Өнгөрсөн сард 50 байсан Евро бүсийн PMI индекс 11 дүгээр сард 45.1 болж буурсан нь Reuters-ийн санал асуулгаас 1 пунктээр бага байна. Ингэснээр Евро бүсийн эдийн засаг 4 дүгээр улиралд их хэмжээгээр агших магадлал нэмэгдэж байна. .

АНУ-д КОВИД-19-ийн тархалт өндөр хэвээр байгаатай холбоотойгоор эдийн засгийн дарамт өндөр байна.
. Энэ нь цар тахал эхлээд хэдийнээ 8 сар өнгөрсөн хэдий ч ажлын байрны цомхотгол үргэлжилсээр байгааг илтгэж байна. Хэрэглэгчид 10 дугаар сард зарлагаа ердөө 0.5%-иар нэмэгдүүлсэн нь цар тахлын дэгдэлт гарснаас хойших хамгийн сул өсөлт боллоо. Үүний зэрэгцээ орлого 10 дугаар сард 0.7 хувиар буурсан дүнтэй байна.

“Moody’s Analytics”-ийн ерөнхий эдийн засагч Марк Занди “Хэрэв ЗГ эдийн засгийг дэмжих төсвийн багц арга хэмжээнүүдээ зогсоовол эдийн засгийн байдал улам хүндэрнэ” гэжээ.

КОВИД-19-ийн эсрэг вакцин гарахад ойрхон байгаа нь найдвар төрүүлж байгаа хэдий ч дэлхийн эдийн засгийн сэргэлтэд бодит дэмжлэг болоход хугацаа шаардагдахаар байгааг ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева G20-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө анхаарууллаа.

Мөн санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэйг анхаарууллаа. “” гэж тэрээр ОУВС-ийн блогт (IMF Blog)-д нийтлэл бичжээ.

ОУВС 10 дугаар сарын “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа дэлхийн эдийн засаг 2020 онд 4.4 хувиар агшиж, 2021 онд улс орнууд жигд бус сэргэснээр өсөлт 5.2 хувьтай байхаар тооцож байсан. Гэвч .

Тэрээр улс орнуудыг эдийн засгаа дэмжих төсвийн багц арга хэмжээнүүдээ цаашид үргэлжлүүлж, хамгийн ихээр цар тахлын хямралд өртсөн айл өрх, ажилчид, ААН-д үзүүлэх төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийг уриаллаа. Мөн G20-ийн удирдагчдыг ядуу буурай орнуудын эдийн засгийн сэргэлтэд туслахад дэмжлэг үзүүлэхийг уриалав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.