СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Өмгөөлөгч Б.Мэргэн: Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны сонгуульд нэр дэвших боломжгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Өмгөөлөгч Б.Мэргэн "ҮХНӨ-ийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар одоогийн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй" хэмээн мэдэгдлээ. 

Өмгөөлөгч Б.Мэргэн: 

-Монгол улсын Үндсэн хуульд зарчим тусгадаг. Хэрэгжилт нь ердийн хуулиар зохицуулагддаг журамтай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-өөр Монгол улсын Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдоно гэж заасан. ҮХНӨ-ийг тал талаас нь ярьж байгаад дагаж мөрдөх журмын хуулиар 2025 оны 5 дугаар сараас хэрэгжүүлэхээр тогтсон. Гэвч хууль яг батлагдахдаа 2021 оны 5 сарын 1-ний морь цагаас эхэлж хэрэгжинэ гээд баталчихсан. Иймд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй. 2025 оны 5 сараас хэрэгжинэ гэсэн заалт яагаад алга болсныг би мэдэхгүй. 

Энэ маргааныг ҮХЦ хагална. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.