СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Боловсролын зээлээр суралцдаг 11 мянган оюутан жилийн чөлөө авах нөхцөл бүрдээд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

"Ковид-19" цар тахлын нөхцөл байдлаас үүдэн манай улс Боловсролын зээлээ танаж байгаагаа мэдэгдсэн. Ирэх оны төсөвт Боловсролын зээлийн төсөв бараг суугаагүй. Гэвч боловсролын зээлээр суралцдаг 11 мянга гаруй оюутан сургалтын төлбөрийн өрөнд унаад байна. Уг асуудлаар бид тэдгээр 11 мянган оюутны төлөөлөл Б.Номуундарьтай ярилцлаа.

-Би Боловсролын зээлийг гарсан цагаас нь эхэлж авсан. Энэ жил төгсөх курсийн оюутан. Сургуулиа төгсөөд зургаан жилийн дотор төлөх энэ зээл оюутнууд бидэнд маш том боломж байсан. Гэтэл "ковид-19"-өөс үүдээд төлбөр зогсоож, таналт хийсэн. Мөн Өнгөрсөн жилийн тал төлбөр орж ирээгүй. 

Би өрх толгойлсон ээжийн айлын том охин. Доороо гурван дүүтэй.

Би суралцаж байх хугацаандаа хичээлийнхээ хажуугаар ажиллаад, авсан цалингаасаа хэрэгцээгээ зохицуулдаг байсан. Өөрийн хэрэгцээнээсээ гадна дүү нарынхаа хэрэгцээнд мөнгө зарцуулдаг.

Манайх нийтийн байр түрээсэлж амьдардаг. Гэтэл одоо түрээсээ төлж чадахгүйд хүрсэн. Ээжийнхээ санааг зовоохгүйн тулд хэлээгүй. Гэтэл ээж маань мэдээд, санаашраад л үлдсэн.

Сургуулийн зүгээс биднийг хөсөр хаяагүй, цахим хичээл оруулаад харж үзэж байна. 

Гэтэл 30 онооны шалгалтаа өгөхийн тулд би төлбөрөө төлөх шаардлагатай. Одоогоор би гурван сая төгрөгийн сургалтын төлбөрийн өртэй болсон.

-Засгийн газраас гаргасан тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцвал зээл олгоно гэсэн байна?

-Би харсан л даа. Гэхдээ тэр болгон оюутнууд сонгон суралцдаггүй мэргэжлүүд байсан. Бид мэргэжлээ сонгохдоо өөрийн үзэл баримтлал, хүсэл зорилгынхоо дагуу сонгоно. Гэтэл цөөн хэдэн мэргэжлийг сонгоод бусдыг нь хаяж байна. Би Нийгмийн ажилтнаар суралцдаг. Би өөрийнхөө мэргэжлийг ямар ч хэрэггүй мэргэжил учраас сонгоогүй. Манай улсад нийгмийн ажилтан хамгийн их хэрэгтэй мэргэжил. Над шиг амьдралтай мянган мянган оюутан залууст дэм болохсон, гарц гаргалгаа зааж өгөхсөн гэж сонгосон. Гэтэл миний мэргэжлийг ялгаварлан гадуурхах зүйлийг төр засаг өөрсдөө гаргаж байна.

-Сургуулиас нь ямар хариу өгсөн бэ. Шалгалт нь яг хэзээ эхлэх гэж байна?

-Сургуулийн зүгээс арай уян хатан нөхцөлөөр хандаж байгаа ч шалгалтанд оруулах боломжгүй гэж байгаа. Би шалгалтандаа орж чадахгүйд хүрч байна. Хамгийн гол нь өнгөрсөн жилийн төлбөрийн тал нь орж ирэхгүй байгаа нь маш том дарамт болж байна. Анхнаасаа сайн нягталж, зээл авах ёстой байсан юм шиг байна.

-Хэдэн оюутан ийм нөхцөлд ороод байгаа бол?

-Манай улсад Боловсролын зээлийг зогсоосон л гэдэг мэдээ өгснөөс биш хэдий хугацаанд, яаж хасч байгаа нь маш тодорхойгүй. Тэдгээр хүүхдүүд бүгдээрээ боломжгүй болоод л зээл авсан. Одоо энэ хүүхдүүд сургуулиа хаях уу, яах вэ гэдэг нөхцөлд байна. Тэр оюутнуудаас гадна, ар гэр нь давхар хохирч байна.

-Монголын оюутны холбооноос ямар нэгэн байр сууриа илэрхийлсэн үү?

-Албан бичиг өгсөн гэдэг л хариу өгсөн. Өөрөөр ямар нэгэн тэмцэл алга байна. Бид дуу хоолойгоо илэрхийлэх гээд "ковид-19"-ийн нөхцөл байдлаас болоод төдийлөн тэмцэж, дуу хоолойгоо хүргэж чадахгүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оюутан
3 жилийн өмнө
66.181.161.14

12р сарын 1нд л охз авах боломжгүй зөвхөн тэргүүлэх зэрэглэлийн мэргэжилд олгоно гэсэн мэдээлэл өглөө өмнөх хаврын зээл болон энэ намрын санхүүжилт орсонгүй одоо яаж хэдхээн хоногийн дотор 4сая төгрөг 7хон хоногийн хугацаанд олох вэ 30 онооны шалгалт эхлэхэд 7 хоногийн хугацаа л үлдлээ хичээлээ ч чөлөөтэй давтаж чадахгүй төлбөртөө санаа зовж байна охз-р суралцаж буй хүүхдүүд муу сурдаг хүүхэд гэж байдаггүй жил ирэх тусам дүнгээ ахиулж сайн суралцахыг хичээж эрмэлздэг тэгэж байж ажлын байранд гараад сурсан мэдсэнээ хэрэгжүүлж буцаж төрдөө төлнө гэж боддог тэгэхэд төр нь оюутнуудаа ингэх ч гэж дээ сонгууль болоход оюутнууд шиг хэрэгтэй зүйл байхгүй сонгуулийн дараа оюутнууд шиг хэрэггүй зүйл байхгүй болчих юм даа махн мөрийн хөтөлбөр гарахдаа хичнээн сайхан юм ярьж гарлаа одоо хэрэгжүүлсэн юм нь хаана бн ???

иргэн
3 жилийн өмнө
202.9.40.173

Ковидын үёд төр засаг хүүхдүүдэд 100 мянган төгрөг өгч байгаа. харин оюутан хүүхдүүддээ юу ч өгөхгүй мөртлөө оюутны сургалтын хөнгөлөлийн зээлийг нь хүртэл зогсоочих юм. Эцэг эхчүүд нь сургалтын төлбөрийг нь төлөх гээд бөөн зээлтэй. тэд хэргэлээний мөнгөө аав ээжээсээ л авдаг. Хүүхдүүд болон , оюутнууддаа адил сард 50,50 мянган төгрөг өгч болдоггүй юм болов уу . Оюутны хөнгөлөлтийн зээлийг нь зогсоохгүй үргэлжлүүлэх шаардлагатай. Хамгийн тулгамдсан асуудлын нэг энэ болж байна шүү.

Оюутан
3 жилийн өмнө
202.55.188.98

Ар гэр болон бусад шалтгааний улмаас ОХЗ-р суралцаж байгаа өчнөөн олон оюутан сурагч нар байгаа өнгөрсөн хаврын зээл ороогүйн улмаас манай гэр бүл маш их хохирол амсаж байгаа 30 онооний шалгалт эхлэхгээд байдаг төлбөрийн өртөй оюутанууд маш их сэтгэл санааны хохирол амсаж байна өнгөрсөн хаврын ОХЗ-ийг баталж үргэлжлүүлэн ОХЗ олгохыг шаардаж байна.

Purewtsetseg
3 жилийн өмнө
202.126.90.51

tiim shuu zeel avdag oyutnuud odoo surgaltiin tolboroo tolj chadahgu bn odoo tolboroo tolohgui bol 30onoonii shalgaltand oruulahguu tm bolohoor jiliin choloo avh nohtsol bdl uusj bn

Зочин
3 жилийн өмнө
77.111.246.40

Оюутны зээл олгох талаао мэдээлэл авмаар байна. Төлбөрөө төлөхгүй бол шалгалт өгөхгүй гээд багш нар дарамтлах юмаа.

Irgen
3 жилийн өмнө
66.181.161.69

Tiim shvv bi ene jil togsoh kurs thdel oyutnii zeel ogohgui geh yum omnoh jiluuded zeeleer suraltsj ar geree tejeedeg oyutn hun ban zasgiin gazar oyutnii zeeleer bodolzoj uzchmeer bna manai surguuli 30 onoonii shalgalt awtsan thed surgaltin tolbor tolooguiee ged orch chadaagui odoo ene sariin 21nd ulsiin shalgalttai tolboriin 70% tolson bol oruulna geh yum uneheer hetsvv kowidtoi bolood ajil ch oldohgui bnaa zasgiin gazar ene talaar bodoljoj uzmeer bna olon myngan oyutan hohirch bnaa

Оюутан
3 жилийн өмнө
66.181.161.53

АУС Сувилагч бид нарыг анх төлбөр төлөхөд 50%-ийг л төл. Голч гарахаар чинь сайн байвал төр даана гэсэн нэрээр элсүүлсэн. 100% төлөх байсан хүүхдүүдийг ч ингэж хэлж авснаа одоо 20ноос өмнө төлбөрөө төлөхгүй бол шалгалтанд оруулахгүй гэнэ... Төр засаг нь үнэгүй сургах шийдвэрээ буцаасан.. сургууль төлбөрөө нэхсэн.. өглөө босоод ирэхэд л үхсэн нэр зүүцэн байх юм шиг... Үгээ хэлж үзлээ... мэдээж бурууг оюутанд чихнэ. Анхнаас голчоосоо хамаарч хөнгөлөгдөнө гэж хэлээгүй байсан бол төлөвлөгөө өөр болох байсан... Үүнээс болж сургуулиасаа гарах чөлөө авах нөхцөлд хүрч байна... Наад ус тог татвараа тэглэсэн алдагдлыг чинь оюутан бид нараар төлүүлнэ гэж юу байсан юм бэ... Ичиж үхмээр засагтай... үгээ хэлэхэд буруутан болгодог нийгэмтэй.. Цаг үеэ мэдэрмээр юм... үгэндээ байж үнэнээр баймаар байна

Оюутан
3 жилийн өмнө
66.181.186.164

Төрөөс энэ ковид гарсан үед оюутнуудыг үнэхээр гаргуунд гаргаж байгаа нь хамгийн харамсалтай манай гэрийн хувьд 3 оюутантай эцэг эхээсээ төлбөр хүлээх боломжгүй тийм нөхцөл байдалд байдаг гэтэл өнгөрсөн улиралд зээлийн гэрээ байгуулаад зээл болсон гэж бодоод явж байтал гэнэт л зээл олгохгүй төлбөрөө төл гэсэн ийм байдалд орохоор сургуулиадаа цааш суралцаж чадахгүй нөхцөл байдалд хүрч байна. Охз-д хамрагдаж байгаа оюутануудад тодорхой голч заасан байдаг энэ нь илүү хичээж сурч байж төгсөөд ажлын байранд санаа зовохгүй байж чадна гэсэн нэг талаараа зорилго ойрын зорилго болдог. Энэ бол тэтгэлэг биш зээл ажлын байран дээр гараад буцааж төлөх болно. Монгол улсын засгийн газар оюутануудаа анхаарч үзэж мэргэжлээр нь гадуурхсан байдлыг зогсоож тэгш хандах ёстой.

Оюутан
3 жилийн өмнө
66.181.186.164

Төрөөс энэ ковид гарсан үед оюутнуудыг үнэхээр гаргуунд гаргаж байгаа нь хамгийн харамсалтай манай гэрийн хувьд 3 оюутантай эцэг эхээсээ төлбөр хүлээх боломжгүй тийм нөхцөл байдалд байдаг гэтэл өнгөрсөн улиралд зээлийн гэрээ байгуулаад зээл болсон гэж бодоод явж байтал гэнэт л зээл олгохгүй төлбөрөө төл гэсэн ийм байдалд орохоор сургуулиадаа цааш суралцаж чадахгүй нөхцөл байдалд хүрч байна. Охз-д хамрагдаж байгаа оюутануудад тодорхой голч заасан байдаг энэ нь илүү хичээж сурч байж төгсөөд ажлын байранд санаа зовохгүй байж чадна гэсэн нэг талаараа зорилго ойрын зорилго болдог. Энэ бол тэтгэлэг биш зээл ажлын байран дээр гараад буцааж төлөх болно. Монгол улсын засгийн газар оюутануудаа анхаарч үзэж мэргэжлээр нь гадуурхсан байдлыг зогсоож тэгш хандах ёстой.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.