БНХАУ-ын төрийн дэмжлэгтэй хакерын бүлэглэл буюу "APT" нь Монгол Улсын программ хангамжийн компанид халдан, Монголын Засгийн газрын агентлагуудын ашигладаг харилцаа холбооны аппликейшний аюулгүй байдлыг алдагдуулжээ.
Словакийн аюулгүй байдлын фирм болох "ESET"-ийн өнөөдөр нийтэлсэн илтгэлд дурдсанаар уг халдлага энэ оны эхээр буюу өнгөрөгч зургадугаар сард болжээ. Хакерууд "Able Software" хэмээх дотоодын компанийн бүтээсэн "Able Desktop" программыг онилсон байна. Тус компанийн вэбсайтад мэдээлснээр энэхүү мессежний аппликейшн нь компанийн хүний нөөцийн менежментийн үндсэн платформын нэмэлт хэрэгсэл аж.
Түүнчлэн уг платформыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, орон нутгийн засаг захиргаа болон хууль сахиулах байгууллагууд зэрэг 430 гаруй Монгол Улсын төрийн байгууллага ашигладаг байна. Тус аппликейшн ийнхүү Засгийн газрын ажилчдын дунд өргөн хэрэглэгддэг тул дор хаяж 2018 оноос хойш хэд хэдэн халдлагын төвд байсан гэж "ESET" мэдээлжээ.
Халдлагын эхэн үед хакерууд "Able Desktop" чат аппликейшнд "Malware" суулгаж, уг программын вирустэй хувилбарыг ажилчдын имэйлээр тараасан байна. Гэвч 2020 оны зургадугаар сард халдагчид "Able Software"-ийн системд нэвтрэн, бүх "Able" программ хангамжийн шинэчлэлтийг хийдэг системд вирус суулгасан гэнэ.
Хакерууд өөрсдийн аюултай программыг хүрч чадах бүх системдээ суулгасан, эсвэл зөвхөн нэр бүхий хэдэн байг онилсон эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: zdnet.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Able ene ter gej eldev programm heregleltguin bnoo. Ene program aar damjij email geed buh yumnii nuuts ug aldagdaj banknii nuuts ugee hurtel aldah yum bna sh dee. Huuchnaaraa baimaar yum bna. Eldev programm hereglelgui