Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хөл хорионы энэ үед Цагдаагийн байгууллага, онцгой байдлын нийтдээ 5000 гаруй алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хэдийгээр алба хаагчид өргөсөн тангаргаа биелүүлж байгаа ч өвлийн хүйтэн өдрүүдэд өдөржин гадаа зогсох нь эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг үүсгэж байна.
Мөн ДХИС-ийн офицерын дамжаанд суралцахаар орон нутгаас Улаанбаатарт ирсэн цагдаа нар бэлэн байдал зарласантай холбоотойгоор өглөө оройн ээлжид өдөрт найман цагаар үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хамаатан садан эсвэл таньдаг айлдаа байрлаж байсан тэдний зарим нь хонох газаргүй хэцүү байдалтай байгаа талаараа хэллээ.
ДХИС-ийн офицерын дамжаанд суралцаж байгаа хүмүүсийн 60 гаруй хувь нь орон нутагт амьдардаг. Аравдугаар сард Улаанбаатарт ирсэн тул хангалттай дулаан хувцасгүй байгаа гэдгээ хэлж байна. Холбогдох алба нь үүрэг гүйцэтгүүлэх шалтгаанаар орон нутаг руу нь буцаахгүй, орон байраар хангахгүй байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.