СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-12-10

Нүүрс тээврийн жолооч нар 2-3 сар автомашиныхаа кабинд амьдарч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Коронавирусийн халдвар гарснаас хойш тээврийн жолооч нар маш хүнд нөхцөл байдалтай ажиллаж, амьдарч байна. Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтод 1000-6000 гаруй жолооч 2-3 сар машиныхаа кабинд амьдарч хоног төөрүүлж байгаа юм.

Гашуунсухайт дахь “Энержи ресурс” ХХК-нд ажилладаг жолоочийн эхнэр: Манай нөхөр 90 хоногийн турш автомашиныхаа кабинд амралтгүй ажиллаж, амьдарч байна. Хоол ундаа автомашиндаа хийж, маш хүнд нөхцөлд байгаа.  . Амралтаа авий гэхээр нэг мөсөн ажлаасаа гараарай хэмээн сүрдүүлдэг. Коронавирус гарснаас хойш тээврийн жолооч нар маш хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байгааг төр засаг болон компанийн удирдлагууд ойлгоосой. 

Шивээхүрэн боомтод ажиллаж буй “Айфронтиер” ХХК-ийн жолооч Д.Нарангэрэл: Шивээхүрэн боомтын замд 1000 гаруй жолооч нар 2-3 сар автомашиныхаа кабинд амьдарч байна. . Түүнчлэн халаалтын төхөөрөмжөөр автомашины кабиныг халааж буйгаас үүдэн уушги гэмтэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.