СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-09

LIVE: Д.Сумъяабазар: 12 сарын 14-нөөс 34 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг эхлүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаан яг одоо нээлттэй болж байна. Хуралдаан дээр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 12 сарын 11-ээс гурав хоногоор сунгаж, ирэх долоо хоног буюу 12 сарын 14-нөөс сулруулах санал орууллаа. Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ. 

Энэ үеэр энэ сарын 14-өөс эхлэн одоо үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгаа 18 чиглэлийн байгууллагын тоог 34 болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазар мэдэгдэв.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазар: Хөл хориог сулруулж байгаатай холбогдуулан нийт 52 төрлийн үйлчилгээг эрсдэлийн зэрэглэл тогтоож, эхний ээлжинд 34 байгууллагын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн эхлүүлнэ.

Үүнд:

1.     Хүнсний худалдалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг

2.     Барилгын материалын худалдаа

3.     Модны зах

4.     Авто техникийн зам

5.     Ресторан

6.     Кафе

7.     Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/

8.     Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар

9.     Хүргэлтийн хоол

10.   Кофе шоп

11.   Хувцас захиалга, засвар

12.   Гутал захиалга засвар

13.   Гэр ахуйн тавилгын захиалга, засвар

14.   Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар

15.   Алт, мөнгө, үнэт эдлэлийн захилга, засвар

16.   Цүнх захиалга, засвар

17.   Нүдний шил захиалга, засвар

18.   Цоож, түлхүүр засвар

19.   Цаг засвар

20.   Хими цэвэрлэгээ, угаалга

21.   Гэрэл зураг

22.   Айл нүүлгэх үйлчилгээ

23.   Эд бараа түрээслэх үйлчилгээ

24.   Нийтийн бие засах газар

25.   Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/

26.   Авто застар /агрегат, кузов/

27.   Дугуй засвар

28.   Автомашин угаалга

29.   Автомашины доторлогоо

30.   Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа

31.   Авто зогсоол /битүү, ил/

32.   Нийтийн байрны үйлчилгээ

33.   Барилга засвар

34.   Таксины үйлчилгээ

Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:

-       Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа

-       Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/

-       Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-       Үсчин

-       Амралт, жуулчны бааз

-       Зочид буудал

-       Дэн буудал

-       Түргэн үйлчилгээний цэг

-       Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нямаа
3 жилийн өмнө
192.82.75.108

Массаж нээхээчээ хараагүй хүмүүс барианы газарыг ээгээчээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.