Засгийн газрын хуралдаан яг одоо нээлттэй болж байна. Хуралдаан дээр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх долоо хоног/2020.12.14/-өөс сулруулах санал орууллаа. Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ.
Хөл хориог үе шаттай бууруулах санал гаргав
Халдварын голомт, тархалтын хүрээг хумих, эрсдэлийг бууруулах, хяналтыг эрчимжүүлэх, эдийн засаг санхүүгийн хүндэрлийг бууруулах зорилгоор хөл хорионы дэглэмийг үе шаттай бууруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгийн хэмжээнд нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны нэгж, иргэн, хуулийн этгээдийг Гамшгийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлсэн хугацааг 12-р сарын 11-ний өдрөөс 14-нийг хүртэл гурав хоног сунгаж, 12-р сарын 14-нээс хойш зэрэглэл бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх санал гаргаж байна.
Харин халдварын голомт бүртгэгдсэн Архангайн Батцэнгэл сум, Сэлэнгийн Алтанбулаг, Сүхбаатар сумдад Бүх нийтийн бэлэн бадйлын зэргийг үргэлжлүүлэн 12-рс арын 21-нийг хүртэл сунгах, хугацаа дуусмагц үе шаттайгаар бууруулах санал гаргаж байна.
Улсын онцгой комисоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ.
Шадар сайд Я.Содбаатар:
-12-р сарын 08-ны байдлаар манай улсад коронавирусийн халдвартай 808 хүн бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 383, дотоодын 505 хүн бүртгэгдсэн. Нийт 557832 иргэнд шинжилгээ хийсэн.
Монгол улсад дотоодод халдвар бүртгэгдсэн буюу 11-р сарын 1-ээс хойш Улсын онцгой комиссын хуралдааныг зургаан удаа, Шуурхай албны хуралдааныг 28 удаа зохион байгуулсан. Энэ хугацаанд Засгийн газрын хуралдаанд зургаа, УИХ-ын чуулганд нэг удаа тайлан танилцууллаа. Нийт 20 ажлын хэсэг байгуулж ажиллалаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ.
-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиудыг батлууллаа.
-150 мянган тонн улаан буудай импортлох 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргаад байна.
-Хүнсний хангамжийн тогвортой байдлыг хангах үүднээс 400 тонн нөөцийн махыг худалдан борлууллаа.
-ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хойшлууллаа.
-313,8 мянган иргэнд 36 сая төгрөгийг халамжийн сангаас, 43,3 мянган өрхийн 242 мянган иргэнд 4,8 тэрбумын хүнсний талон, 1,2 сая хүүхдэд 120 сая төгрөгийн хүүхдийн мөнгийг олголоо.
-НДС-аас 446 мянган тэтгэвэр авагчийн 180 тэрбум төгрөгийн тэтгэврийг олголоо.
-10 мянган өрхөд сайжруулсан түлшийг үнэгүй тараалаа.
-11,2 мянган иргэнд хүнсний бус дэмжлэг үзүүллээ.
-Тэнэмэл гэр оронгүй иргэнийг бүртгэлжүүлж, 420 гаруй иргэнийг тусгай төвүүдэд хүлээлгэн өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.