СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-12-08

ВИДЕО: Хүнсний нарийн ногоо тэвш нь 1.8-2 сая байсан бол одоо 5-6 сая болж үнэ нь өсжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн эдгээр өдрүүдэд айл өрхүүд орлогогүй болж, иргэдийн худалдан авах чадвар муудсаар байгаа. Эдгээр хүнд үеүдэд цар тахлаас үүдэлтэй хүнсний хомсдол үүсэж, зарим хүнсний нарийн ногооны үнэ хоёр дахин өссөн байна. Уг мэдээллийн дагуу манай сурвалжлах баг Барс худалдааны төв орж бодит байдлыг тодрууллаа.

Сүүлийн жилүүдэд иргэд түлхүү нарийн ногоог хүнсэндээ хэрэглэх болсон. Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор дархлаа дэмжих бүтээгдэхүүн болох с витамины агууламж өндөртэй нарийн ногоонууд эрэлт ихтэй байгаа. Гэтэл тус хүнсний бүтээгдэхүүнүүдийн нөөц ийнхүү тасраад байгааг эх сурвалжууд хэллээ. Харин хөл хорио тогтоохоос өмнө кг нь 600 төгрөг байсан төмс одоо барс зах дээр 900 төгрөг болж үнэ нь нэмэгджээ. Гэр хорооллын дэлгүүрүүдэд төмс кг нь 1200-1300 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа юм.

Тус худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын холбооноос өгч буй мэдээллээр өнгөрсөн сарын 20-д хүртэл нарийн ногооны нөөц хэвийн байсан. . Одоогийн байдлаар худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүд нарийн ногооны нөөцгүй болоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.