СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ЖДҮХС-ийн санхүүжилтээс үүдэн 48 аж ахуйн нэгж зээл авч чадалгүй үлджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ онд 1500 гаруй аж ахуй нэгжид хөнгөлөлттэй зээл олгохоор судалж, өнгөрсөн арваннэгдүгээр сард 112 аж ахуйн нэгж тунаж үлдсэнээс 64 аж ахуйн нэгжид 9.1 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор болжээ.

Учир нь гэвэл . Өмнө нь тус сангаас зээл авсан жижиг дунд үйлдвэрийн газруудын зээлийн төлөлтийг  2021 оны долдугаар сар хүртэл зогсоосон. Үүнээс болоод зээлийн эргэн төлөлт орж ирэхгүй байгаа учраас шинээр зээл олголт хийгдэхгүй байгаа юм. Ингээд нийт хуримтлагдсан байсан 9.1 тэрбум төгрөгтөө багтаан 64 аж ахуйн нэгжид зээл олгоод байгаа юм.

Тэгвэл дээрх зээл авч чадаагүй 48 аж ахуйн нэгжүүд Засгийн газраас бидэнд зээл олгооч хэмээн хүсэж байна. Учир нь гэвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн сонгон шалгаруулалт нь нэг жилийн хүчинтэй тул 2021 он гарсан тохиолдолд нь дээрх аж ахуйн нэгжүүд дахин сонгон шалгаруулалтад оролцох нөхцөл үүсээд байгаа юм.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд бүтэн жилийн турш дээрх сангаас зээл авахын тулд хөөцөлдөн зээл авах бүрэн боломж бүрдчихсэн энэ үед санхүүжилтээс болоод зээл авч чадахгүй байгаадаа гомдолтой байна гэдгийг дурдсан юм.

. Дээрх зээлийг дээрх аж ахуйн нэгжүүд авснаар 150 ажлын байр шинээр нэмэгдүүлж, 1500 гаруй хүний амьдрал дээшлэх ажээ.

Дээрх аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн сонгон шалгаруулалтад тэнцчихсэн учир нь Засгийн газраас аж ахуйн нэгжүүдээ дэмжин зээл олгож өгөхийг хүсэж, төрийн холбогдох байгууллагуудад мэдэгдэл хүргүүлээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.