СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: А.Амбасэлмаа: Маш хүнд хоёр, хүнд зургаан өвчтөн байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа. 

Дээрх шинэ халдварын гурав нь Улаанбаатар хотод /өмнөх хавьтлын хоёр хүний давтан шинжилгээнээс, нэг нь автобус баазын жолооийн ойрын хавьтлаас илэрсэн/,

Сэлэнгэ аймагт дөрвөн халдвар/гэр бүлийн болон ойрын хавьтал/,

Дорноговь аймгийн Замын–Үүд суманд мөн дөрвөн хүнээс халдвар илэрсэн.

Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймгуудад шинээр халдвар бүртгэгдээгүй.

Үүнээс эдгэрсэн 368, ажиглалтад 35, гэрийн хяналтад 11, үлдсэн нь ажиглалт, тандалтад байна.

Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д 465 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс маш хүнд гэсэн оноштой хоёр, хүнд зургаа, хүндэвтэр 76, хөнгөн 375 хүн байна.

Л.Зэндмаа: 70 мянган хүнээс 48 цэгт шинжилгээ авна

-Нийслэлийн хэмжээнд 70 мянга орчим иргэнд коронавирусийн шинжилгээ хийнэ. Олон ам бүлтэй эсвэл хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд юм уу байшинд олноороо амьдардаг, үйлчилгээний ажил эрхэлдэг гишүүнтэй өрхүүдээс шинжилгээ авна.

Хамгийн өвчлөл өндөртэй Баянгол, Баянзүрх дүүргэт 20 мянга,  Сонгинохайрхан дүүрэгт 13 мянга, ХУД-т 6000, СБД-т 4500, Чинэлтэй дүүрэгт 3000, Багануур дүүрэгт 2000, Налайх дүүрэгт 1000, Багхангай дүүрэгт 500 иргэнээс шилжилгээ авна.

Уг үйл ажиллагааг дүүргүүдийн хороод, онцгой комисс, дүүргийн ЭМТ, өрхийн ЭМТ-үүд зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд 48 цэгт шинжилгээг авна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.