Хатуу хөл хорио тогтоосны улмаас ААН, худалдаа үйлчилгээ, хувиараа бизнес эрхлэгчид арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт үйл ажиллагаа явуулж үлдсэн 20 хоногт үйл ажиллагаа нь тасалдсан. Үйл ажиллагаа нь тасалдсан бизнес эрхлэгчид түрээсийн төлбөрөө төлөхөд хүндрэл үүсээд байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу хөл хорионы дэглэмийг энэ сарын 10-ны өдрийг дуустал дахин сунгаад байгаа. Гэтэл өнөөдөр айл бүрд хувиараа бизнес эрхэлж, гэр бүлээ тэжээж яваа олон хүмүүс байна. Тэдний 80 орчим хувь нь түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулдаг. Хөл хорио тогтоосноос болж өдрийн ашиг орлого байхгүй дээр дэмий банкны зээл, түрээсийн төлбөрөө төлөх гэсээр дампуурах дээрээ тулаад байгааг түрээслэгчид хэлж байна.
Түрээслүүлэгчид түрээсийн гэрээ хийхдээ давагдашгүй онцгой нөхцөл байдалд хэрхэх талаар гэрээндээ тусгадаггүй гэдгийг мөн хэлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.