СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Я.Содбаатар: Бид санал болгоогүй... Ж.Сандагсүрэн: Бид нийтийн тээврээр зорчуулсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, хөл хорио зарласнаас хойш иргэдийг хувийн унаагаар зорчуулахгүй байгаа. Хэдийгээр ажиллах зөвшөөрөлтэй 13 байгууллагын нэрс гаргаж, ажиллуулахыг зөвшөөрсөн ч дээрх байгууллагуудын иргэдийн хувийн унаанд ч хязгаартай зөвшөөрөл өгсөн билээ.

Үүнээс үүдэн иргэд нийтийн тээвэрт олноороо бөөгнөрч, чихэлдэх болж, одоо ч энэ байдал арилаагүй хэвээр байна. 

Гэтэл Засгийн газрын 12-р сарын 02-ны хуралдааны дараа Шадар сайд Я.Содбаатар сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Бид хэзээ ч нийтийн тээврийг санал болгоогүй" гэсэн юм. Гэтэл Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Ажиллах шаардлагатай байгууллагын ажилчид, нэн ялангуяа төрийн алба хаагчид хувийн унаа, машингүй учир бид нийтийн тээврээр зорчуулсан" хэмээн тайлбарлаж байсныг бид сануулж байна...

Шадар сайд Я.Содбаатар:

-. Та сая асуултандаа тийм үг хэлж байна. Нийтийн тээвэр санал болгож байгаа бол буруу. Хувийн машинаар л явахыг илүү чухалчлах ёстой. Гэхдээ хөдөлгөөнд хязгаарлалт тавьж байгаа. Яагаад гэвэл, хувийн машин чөлөөтэй гээд хэлэнгүүт аав ээж рүүгээ очих гэсэн, ах дүү рүүгээ очих гэсэн, такси үйлчилгээнд явах гэсэн маш их хөдөлгөөн зам дээр гарна. Тэрийгээ дагаад хөл хорионы дэглэм алдагдчих гээд байгаа учраас хязгаарлалт тавьж байгаа болохоос биш, нийтийн тээврийг илүү санал болгож байгаа зүйл УОК-т байхгүй ээ.

Ж.Сандагсүрэн: Төрийн алба хаагчид машингүй учраас бид нийтийн тээврээр зорчуулсан

Харин Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:

-Тухайн 11 чиг үүрэг, 13 шалтгаантай иргэдэд үйлчлэх авто тээвэр хүрэлцэхгүй байсан. Яагаад гэвэл төрийн албан хаагчид маань өөрийн хувийн унаа, машингүй учраас бид нэн тэргүүнд энэ иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээг тухайн хориглосон хугацаанд чөлөөлж өгөх шаардлага гарсан.

Олон улсын туршлагаар хэдийгээр нийтийн тээврийн үйлчилгээнд хориглолт тавьдаг ч бид энэ хүмүүст зориулж өглөө 06-10 цаг хүртэл, орой 17-21 цаг хүртэл, сүүлд нэг цагаар багасаад 20 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг нээж өгсөн нь шалтгаантай юм хэмээжээ.  

Эндээс, эрхэм дарга нарын үг, үйлдэл хэрхэн зөрж буйг харж болно. Уг нь ажиллах зөвшөөрөлтэй 13 байгууллагын ажилчид хувийн машиндаа зөвшөөрөл авах гэж ихэд хичээсэн ч "хөдөлгөөн ихэснэ" гэх шалтгаанаар цөөн тооны хүмүүс нь олгосон билээ. Тиймээс үлсэн хүмүүс нь нийтийн тээвэрт суухаас өөр сонголт үлдээгүй юм. 

Гэтэл хотын даргын орлогч нь "хувийн унаагүй хүмүүс олон байсан учир нийтийн тээврээр зорчуулсан" хэмээн худал гөрдөж, Шадар сайд нь хүчээр тулгасан шийдвэрээ няцааж "Нийтийн тээвэр санал болгоогүй" хэмээн мэлзэх нь хэр зохимжтой вэ?

Сурталчилгаа


Сэтгэгдэл (20)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Mudak bukh
4 жилийн өмнө
66.181.161.102

УОК, НОК/ялангуяа бөх/, ЭМЯ-нд хариуцлага тооцоо!

Зочин
4 жилийн өмнө
64.119.21.254

mulguunuud

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.79

Цүнх баригч тэнэгүүдүү

Монгол
4 жилийн өмнө
150.129.143.215

Төрийн албанд машингүй хүн байдаг юмуу хөрөнгө орлогын мэдүүлэг гэж юмыг нь үзээч төрийн албаны гадаа зогсоолд зай байдаггүй л юмдаа.

Мөнхбаатар
4 жилийн өмнө
66.181.161.94

Дунд нь ажилтай гэх иргэд нь алхаж сунаж унаж байна...ажлын хувцастай. Ажлын үнэмлэхтэй хүнийг хувийн унаагаар яагаад нэвтрүүлэхгүй байгааг ойлгохгүй юм...тэгсэн мөртлөө шинжилгээгээ өгсөн албан байгууллагын ажилчидыг явган алхуулаад зовоогоод...машинаар явж болохгүй юм болов уу гэхээр хүнсний дэлгүүрээр явган бүгд үйлчлүүлээд...ерөөсөө ойлгохгүй юм

хххх
4 жилийн өмнө
192.82.73.75

Эргүү дуракууд. Татаасны хог шаарнуудыг төрийн толгойд залсаны гай үүгээр илэрч байгаа юм.

Иргэн
4 жилийн өмнө
150.129.143.250

Нэг автобусанд хэдэн хүн сууж болох уу тэр тоогоо гаргаад мөрдөөч,нийтийн тээврийн тоогоо нэмээч 2,3 автобус авах мөнгөөр нэгийг оруулж ирээд бгаа биздээ !!!Шудрага хариуцлагтай ,мэдлэг чадвартай төр бсан бол энэ 10 сард бүх юмаа бэлдсэн байх ёстой шүү дээ

Зочин
4 жилийн өмнө
66.181.176.151

Олигтоыхон толгой нь ажилладаг хүн байсан бол.... Хувийн унаагаараа хамгаалах хэрэгсэлээ хангаад ажилдаа зорчих гэж хэлж шийдэх байлаа... Энэ олгойнууд эсэргээрээ... Бөөн бөөнөөрөө чихэлдэж яв халдвар тараа... Үнэхээр сонирхолтой бгааз...

Л Пүрэвдорж
4 жилийн өмнө
66.181.161.86

Нэг л асуудал байна бага байхад маань Хэлсэн үгэндээ эзэн бай Идсэн хоолондоо сав нь бай гэж сургадаг байлаа

zochin
4 жилийн өмнө
66.181.176.79

Mori.unasan.tolgoigui.humuus.Huviin.mashanaaraa.yavj.bgaa.huniig.zogsoogood.ta.huviin.mashanaar.yavj.bolohgui.Niitiin.avtobusaar.yav.gedeg.shaardlaga.tavisan.bsan.shuu.dee

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.101

Төрийн албан хаагчид машингүй байлаа юу СДА гэж

Хоёр онигоо...
4 жилийн өмнө
202.9.40.202

Ковидыг даваад энэ хэдэн тэмцэл гэх тэнэглэл дотроос гарч ирсэн хэдэн дарга нарыг авч хаях нь зүйтэй юм байна даа. Нэг л их хөөрцөглөж, дайн тулаан ярьсан энэ хэдээс хоосон тэмцэл, хийрхэл, хариуцлага хүлээх чадваргүй "би ч тэгээгүй, энэ ч ингээгүй" гэдгээс илүү юм гарахгүй нь лав боллоо. Явж явж өнөө "эсэргүү бүлгэм" гээд ад үзэгдээд байгаа нөхдүүд чинь харин эднийхээ хажууд овоо улс байж дээ хөөрхий! Монголчууд бид дандаа л хожуу ухаарч, нэргэсэн хойно нь хашгирдаг улс юм хойно яалтай. Тэгээд одоо цаашид Монгол нь Монголоо сүйд хийсэн тэмцэл, дайн тулаанд хөөрцөглөж явах уу эсвэл хийж бүтээх нэгэнтэй цааш хөгжих үү гэдгээ эргэж нэг сайн бодох л бидэнд үлдлээ дээ!!!...

Зочин
4 жилийн өмнө
192.82.74.230

Битгий ингэж худал хэл

Зочин
4 жилийн өмнө
66.181.183.46

Яана даа иймч төр засагтай байх гэж

Зочин
4 жилийн өмнө
172.58.139.165

Нийтийн тээврээр зорчуулах,хувийг унааг хязгаарлах шийдвэр бол мэдсээр байж санаатайгаар тараах оролдлого байсан.Эзнийг нь заавал олж шийтгэвэл таарна. Мон ямарч оронд иргэдээ гэрт нь хорьж дархлааг нь унагадаггуй,харин ч агаарт гарч спортоор хичээллэхийг байнга санал болгодог.

Зочин
4 жилийн өмнө
150.129.143.74

НОК туршлагагүйтэж сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргалаа.Энэ Сандаг гэж их мэдэгч хаанаас гараад ирвээ

Зочин
4 жилийн өмнө
150.129.143.74

Нэгэнт хөл хорисон бол нийтийн тээврийг зогсоох ёстой байсан юм.Нэр дурдагдсан байгууллагууд ийм үед ажиллах төлөвлөгөө гаргаж ажилчидаа хувиарлаж тээврийг дотроо зохион байгуулах ёстой байсан юм даа.Төрийн ажил албаны туршлагагүй нөхдийн золиос боллоо доо.

гшш
4 жилийн өмнө
202.126.90.133

угаасаа толгой муутайш дээ, яагаад дарга болчхоод яваад бдаг юм

Зочин
4 жилийн өмнө
192.82.68.209

Өөрсдөө бөөнөөр нь сонгочоод одоо юу гээд гоншигноод байгаа юм бэ

william
3 жилийн өмнө
197.211.58.66

Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.