Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын таван ажилтны түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ. Гурван жолооч, нэг захиргааны ажилтан, нэг засварчнаас вирусийн шинж тэмдэг илэрсэн байна.
Өчигдөр орой/2020.12.04/нэг жолоочоос түргэвчилсэн оношлуураар оношлоод эерэг гарсан бөгөөд тус компанийн бүх ажилчдыг шинжлэхэд дахин дөрвөн хүнд ийнхүү эерэг хариу гарсан байна. Ажилчдын PCR оношлуурын хариу өнөөдөр гарах юм байна. Мөн тус компани дээр нэг засварчныг санаандгүйгээр дайрч амь нас насыг нь хохироосон гэх мэдээлэл ч байна.
Үүнтэй холбогдуулан хотын дарга зэрэг холбогдох албан тушаалтнууд Зорчигч тээврийн нэгтгэл дээр ажиллаж байгаа мэдээллийг бид авлаа.
Зорчигч тээврийн нэгтгэл компанийн автобуснууд хотын А магистрал буюу гол замуудаар зорчиж иргэдэд үйлчилдэг байна. Тухайлбал, Баянхошуу, Чингэлтэй, Хайлааст, Ханын материал, Офицер, Таван шар гэх мэт чиглэлүүдэд үйлчилдэг ажээ.