СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-02

LIVE: Онлайн худалдаа эрхэлдэг хүмүүст QR код зөвшөөрөл олгохгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит бус /2020.11.29/ хуралдаанаар хөл хорионы хязгаарлалтад ороогүй 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, албан байгууллага дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, бараа материалын цахим худалдаа, хүргэлтийн үйл ажиллагааны салбарын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргасан.

Шинээр нэмэгдсэн таван байгууллагуудын хувьд харьяа дүүргийнхээ Шуурхай штабын мэйл хаяг руу хүсэлт явуулж, автомашины QR код авах боломжтой. 

.

Өмнө нь үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын хувьд харьяа газрууддаа хандаж, автомашины зөвшөөрлөө авах ёстой гэнэ. Иргэдийн хувьд автомашиныхаа дугаар, серийг буруу бичих, холбогдох материалаа дутуу ирүүлэх зөрчил гаргаж байна.

Бараа материалын цахим худалдаа, хүргэлтийн үйл ажиллагаа гэсэн зүйл орсон. Гэтэл үүнийг онлайн худалдаа эрхэлдэг, хувь хүмүүс өөрсдийн автомашиндаа QR код авах хүсэлт ирүүлж байна. Тухайн хувь хүний онлайн худалдааг нотлох боломж байхгүй тул хувцас, ахуйн бараа хүргэдэг газруудад зөвшөөрөл олгохгүй байгаа. Зөвхөн хүнсний томоохон худалдаа эрхэлдэг, цахимаар захиалга авч хүргэдэг газруудад зөвшөөрөл олгож байна.

Гэр хороолол болон хотын төвөөс хол байдаг найман нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн автомашин нь банк, ББСБ-ын зээлтэй бол машиныхаа гэрээг явуулсан тохиолдолд QR код авах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.