Засгийн газар ээлжит хуралдаан болж, ямар шийдвэр гаргасан талаар Шадар сайд Я.Содбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар танилцууллаа.
ШАДАР САЙД Я.СОДБААТАР:
-Ирэх оны 04-р сарын 01 хүртэл сайжруулсан түлшний үнийг 50 хувь бууруулахаар боллоо. Мөн, эрсдэлтэй гэж үзэж буй найман бүс нутагт нэг сарын хугацаанд Засгийн газраас хяналтын баг гаргаж шалгахаар боллоо.
ХӨСҮТ-д шалгалт хийнэ. Эм эмнэлгийн хэрэгслийн халдвар хамгаалалт, хог хаягдлын устгал зэрэгт анхаарна. Тусгаарлах байруудыг мөн шалгана. Тусгаарлах байрнаас халдвар гарсан гэж үзэж байгаа. Улаанбаатар хотод л гэхэд л ойрын хавтлын 800 гаруй, дам хавьтлын 2000 гаруй хүнийг тусгаарлан шалгаж байна. Үүнтэй холбоотойгоор зарим тусгай нислэг үйлдэнэ.
Алтанбулагийн боомтыг шалгана. Боомтоор дамжиж халдвар орж ирсэн. Бусад Цагааннуур, Замын-Үүд, Шивээрхүрэн, Гашуунсухайт гэх мэт боомтуудыг ч мөн шалгана. Ажилтан албан хаагч, жолооч нарыг бүгдийг шинжилгээнд хамруулна.
Дараагийн эрсдэлтэй бүс Орхон аймагт мөн шалгалт, үзлэг хийнэ. Эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрийн бүх ажилчдыг шинжилгээнд хамруулаад байна.
-Вакцины зардал төсөвт тусгагдсан уу. Хүн амын 60 хувь гэж хэнийг хамруулна гэсэн үг вэ?
-Вакцины асуудлаар Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нэг ч вакцин бүрэн дүүрэн гараагүй байна. Өнөөдрийн байдлаар гурван вакцин яригдаж байна. Манай улсын хуулиар сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдана. Бид зургаан үйлдвэрлэгчтэй харилцаж байна. ДЭМБ-ын санхүүжилтээр авахаар ярьж байна. Одоо туршигдаж буй вакцины аль нь ч хүүхдэд хийгдэхгүй.
-Сайжруулсан түлшний нөөц хангалттай юу?
-Сайжруулсан түлшний нөөц, хангамж хангалттай бий.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ:
-Өдрийн хэрэгцээнд 2800 тонн сайжруулсан түлш нийлүүлж байна. Нөөц өдөр бүрийн хэрэглээнээс гадна 57 мянган тонн байна. Сарын хэрэгцээ 90 мянган тонн байдаг.
-Хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардал өгөх үү?
-Боловсролын сайд эрх хүрээнийхээ хувьд мэдэх асуудал. Ажиллаагүй нөхцөлд хувьсах зардал өгөхгүй болов уу.
-Сайжруулсан түлшийг шуудайгаар нь авахад ч 50 хувь хөнгөлөх үү?
-Шуудайтай нүүрсний үнэ 50 хувь буурна. Цахилгааны үнэ нэмэгдээгүй. Нэмэгдэх шаардлага бий. Гэхдээ ойрын үед нэмэгдэхгүй.
Гурван тэрбум төгрөгийг төсвөөс гаргаж халдвар гарсан голомт, аймгуудад зарцуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.