Улаанбаатар хотын таван дүүрэгт мөн Орхон, Өвөрхангай аймгуудад нийтдээ 57 зах, сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 23 эмийн сангуудад энэ сарын 1-нд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийжээ.
Хүчит шонхор захад: /жижиглэнгээр/
Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 7 тонноор өсч 96.3 тонн нийлүүлэгдсэн байна. Бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны доод үнэ 5500 төгрөг болж 300 төгрөгөөр буурсан, дээд үнэ 6400 төгрөг болж 400 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үхрийн махны бөөний доод үнэ 7300 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан, дээд үнэ 8000 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Адууны махны бөөний дээд үнэ 6200 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Өндөг 380 байснаа 470 төгрөг болж өссөн, Миний монголын сүү жижиг нь 1300 төгрөг байснаа 1450 төгрөг болсон гэх гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 8-р хорооны Улаанхуарангийн эцэст байрлах Шинэ амгалан хотхоны 521-р байрны “Оюу” дэлгүүрт хяналт шалгалт хийжээ. Тус дэлгүүрийн өндөг 460 төгрөгөөр худалдаалж байсныг сануулах арга хэмжээ авч 400 төгрөг болгон буулгаж зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд үхрийн ястай мах 9000-9500, цул мах нь 11000, хонины ястай мах 7500-7800, цул нь 9000 төгрөгийн үнэтэй байна.
Хяналт шалгалтанд хамрагдсан 23 эмийн санд нэг удаагийн амны хаалт, гар ариутгагчийн үнэ, нөөц тогтвортой, 5 эмийн санд спиртний нөөц дууссан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yalanguya, ger horolliin delgyyryyd ynee nemj bnaaa. Mun barimtiig ogt uguhgui. Heleheer, uym evdersen gej mash ydaan helj yavyyldagaa. BZD 5Rhoroonii. Erhes geed arhi pivo zardag delgyyr. Haana handaj, shalgalt yavyylah ve. Ytasnii dygaar hed bdagiin boloo.
Mah 2000-4000 aar nemsn bgaa Uher 14000-15000 bna ....