Манай улсад өдрийн орлогоороо өрхийн амьдралаа залгуулдаг 180 мянган иргэн байна. Гэтэл эдгээр иргэд цар тахал гарч, хөл хорио тогтоосноос үүдэн өдрийн ямар ч орлогогүй болж, галаа түлэх түлээ нүүрсгүй болж байгаа юм. Харьяа хорооноос хүнсний тусламж үзүүлсэн ч байдал цаашаа улам хүндэрсээр байгааг хэллээ.
Өдрийн орлого, цалингаараа амьдралаа болгож ирсэн дундаж давхаргынхандаа чиглэсэн ямар нэгэн тодорхой арга хэмжээ төр засгаас авч хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг иргэд хэлж байна.
Дэлхийн бусад орнуудад ч энэ өвчний тархалт бүрэн намжаагүй байгаа ч шат дараатайгаар хатуу хориогоо цуцалж, дундаж болон түүнээс доош амьдралтай хүмүүстээ тусламж олгож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тараагаад байгаа нуурс нь эзэндээ очихгуй л байгаа юм байхдаа