АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 сарын өмнө

LIVE: Ч.Энхжаргал: Нийслэлийн бүх нохой регистрийн дугаар, пайзтай болсон

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
1 сарын өмнө

"Бид тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Энхжаргалтай нохой устгалын талаар ярилцлаа. Тус ТББ олон жилийн турш нохой устгалд хөндлөнгөөс хяналт тавин ажиллаж байгаа юм. 

"Бид тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Энхжаргал: 

-Нийслэлийн хэмжээнд золбин нохой устгалын гурван компанид 14-15 анчин ажилладаг. Хорио цээртэй холбоотойгоор тусгай график гарган есөн дүүрэгт ажиллаж байна. Манай ТББ-ын хувьд олон жил хяналт тавин ажиллаж байна. Золбин нохойн дуудлагыг утсаар болон цахимаар авдаг. Компани бүрт оператор ажилладаг. Жижүүрүүд дуудлагын дагуу явж, нохойн устгалыг хийдэг. 

-Богд уулын золбин нохойг устгаж дийлж байна уу? 

-Анчид хагас, бүтэн сайнгүй ажилладаг. Гэвч Богд уулын захиргаа 08-11 цагт буун дуу гаргаж болно, бусад цагт болохгүй гэдэг. Гэтэл Богд уулын золбин нохойд өглөө эрт гарч ирэхгүй, нар хөөрсөн хойно гарч ирж байна. Үүнийг ойлгохгүй дуудлага өгсөн иргэд бухимдах нь байна. 

-Нийслэлийн золбин ноход мал барьж байгаа дуудлага их ирж байна уу? 

-Нийслэлээс малтай иргэдийг гаргаснаас хойш 2020 онд лав ийм дуудлага ирээгүй. Нохой зэрлэгшинэ гэж байдаггүй. Сул тавьсан нохойгоо буцааж уядаггүйгээс золбин ноходтой нийлдэг. Тэгэхээр иргэд өөрсдөө нохойндоо анхаарал тавих хэрэгтэй байгаа юм. Одоо нийслэлийн бүх нохой регистрийн дугаар, пайзтай болсон, бүгд цагтаа вакцинд хамрагдаж байгаа. 


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
66.181.161.100

BZD 10 Horond 1,b ,179 tootod nohoin ustguulmar bna uts bnu

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.