УОК-ын шийдвэрээр олгож буй QR кодыг өнөөдрөөс дүүрэг бүрт олгож эхэлсэн /дэлгэрэнгүй мэдээлэл үзэх/. Энэхүү ажлын явц ямар байгаа талаар бид ХУД-ийн ЗДТГ-мэргэжилтэн О.Солонготой ярилцлаа.
ХУД-ийн ЗДТГ-мэргэжилтэн О.Солонго:
-УОК-ын 11 сарын 30-ны шийдвэрийн дагуу дүүргүүдэд QR код олгож эхэлсэн. Өдөрт 1000-1500 дуудлага ирж байна. Бид нар хүсэлтийг судалж үзээд, НОК руу илгээж байгаа. Зарим байгууллага 100, 200 кодын зөвшөөрөл хүсэж илгээж байна. Гэтэл тухайн компани нь ямар нэгэн бүртгэл мэдээлэлгүй, үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой бус байна. Энэ нь ачаалал, хүндрэл үүсгэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.