Цар тахлын хатуу хөл хорио тавьсантай холбоотойгоор такси үйлчилгээг хориглож байгаа асуудлыг бид энэ удаагийн сурвалжилгаар хөндлөө. Дэлхийн улс орнууд цар тахлын үед такси үйлчилгээг хориглодоггүй, автобусыг ариутгахаас илүү хялбар байдаг хэмээн дэмждэг юм байна.
Нийтийн тээврийн нөхцөл байдал өнөөдөр амаргүй байна. Аюулгүй зайгаа баримтал, нэг нэгнээсээ 2м-ийн зайтай суу гэж байгаа боловч иргэд энэхүү шаардлагыг биелүүлэх боломжгүй, нийтийн тээвэр ачаалал ихтэй байсаар байна. Иргэдийн яриа ч үүнийг баталж байна. Мөн та энэхүү сурвалжилгаар автобусны дотор талын нөхцөл байдлыг өөрийн нүдээр үзсэн биз ээ.
Иймд хувийн унааг зөвшөөрдөггүй юмаа гэхэд такси үйлчилгээг зөвшөөрч, иргэдийг аюулгүй зайгаа баримтлан зорчих боломжийг олгохыг Live TV холбогдох албаныханд уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.