СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-01

Д.Нямхүү: Коронавирус нь цусыг өтгөрүүлдэг тул суурь өвчтэй хүмүүст хүндээр тусаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өнөөдрийн байдлаар зургаан хүний биеийн байдал маш хүнд байгаа. Эдгээр иргэдийн хувьд коронавирусийн халдвараар биш архаг суурь өвчний улмаас биеийн байдал хүнд байна. Зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүмүүс байна. . Чихрийн шижин өвчтэй гурван хүн байна. Цус харвасан, саажилттай хүн коронавирусийн халдвар авч эмчлэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд халдвар авсан иргэдийг харьцуулж үзэхэд 30 хувь нь уушигны хатгаа, нэвчисийн улмаас эмчлэгдсэн. Сүүлд гурван хүн амьсгалын аппарадад орж, уушигны нэвчис эмчлэгдэж байгаа гэдгийг хэлмээр байна.

Холбогдох лабораториудад хийсэн шинжилгээгээр өнөөдөр улсын хэмжээнд нийт 10 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Тодруулбал,

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд

  • Улаанбаатарт - 7
  • Сэлэнгэ аймагт - 1
  • Архангай аймагт - 1 
  • Говьсүмбэр аймагт - 1 иргэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.01-ний өдрийн байдлаар
 (Нийт батлагдсан тохиолдлын тоо 801, Дотоод дахь халдварын тоо З58)

  • Улаанбаатар хот - 84
  • Сэлэнгэ аймаг - 180
  • Дархан-Уул аймаг - 44
  • Орхон аймаг - 22
  • Дорноговь аймаг - 21
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай аймаг -3 

 ВИДЕО: 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.