Өнөөдөр нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж олгож эхэллээ.
Нийт 446.4 мянган иргэнд 185 тэрбум төгрөгийн шилжүүлгийг 6 банкаар дамжуулан гүйцэтгэж байна.
Эдгээрээс 353.5 мянга нь өндөр насны тэтгэвэр, 71.9 мянга нь ХБИ, 21 мянга нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авах юм. Тэтгэвэр тэтгэмж авах иргэдийн аймаг орон нутагт 58.6 хувь нь, 41.4 мянга нь Нийслэлд оршин суугчид байна.
Тэтгэвэр, тэтгэмж олгож байгаатай холбогдуулан тэтгэврээ авах гэсэн ахмадууд банкин дээр багагүй дараалал үүсгэжээ.
Мөн тэтгэвэр, тэтгэмж авдаг иргэдийн 100 мянган хүлээн авагч нь банкны картгүй тул банкуудтайгаа хамтран дансжуулж картжуулах ажил зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 32.1 мянган карт хэвлүүлж түгээлт хийгджээ.
Одоо иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй, эмх замбараагүй байдал үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэм сахиулж иргэдэд үйлчлэхэд банкууд болон хүчний байгууллага, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран Хөдөлмөр халамжийн хэлтсийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.