СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 38,1 хувиар өсчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 25,8 хувиар /Нийслэлд 15,3, орон нутагт 34,2 хувиар/ буурсан дүнтэй байна.

Зөрчлийн 96,9 хувийг цагдаагийн байгууллагын, 0,3 хувийг мэргэжлийн хяналтын, 0,1 хувийг онцгой байдлын, 2,6 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт үйлдэгдсэн зөрчлийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 20-ны өдрийн байдалтай харьцуулахад хүний биед халдах зөрчил 49,5 хувиар, гамшгийн талаар олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээ, мэдээлэл түгээх зөрчил 91,7 хувиар буурсан байна.

Харин зарим төрлийн зөрчил өссөн дүнтэй байна. Тухайлбал,

 - Нийслэлд олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 49,8 хувиар,

- Орон нутагт Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 57,4 хувиар,

Харин төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах болон хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил өмнөх долоо хоногт өсөх хандлагатай байсан бол харьцангуй буурсан үзүүлэлттэй байна.

2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 27-ны хооронд үйлдэгдсэн зөрчлийн хэргийн тоог өмнөх долоо хоногийн байдалтай харьцуулсан тоон мэдээ:

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.