СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2020-11-30

LIVE TALK: Ч.Батнайрамдал: 108 мөргөл бол бие, хэл, сэтгэлийн цогц үйл

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д. Пүрэвсүрэн
4 жилийн өмнө

АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн багш, анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Батнайрамдалтай 108 мөргөлийн ач тусын тухай ярилцлаа.

-Хүний бие махбодид мөргөл хэрхэн нөлөөлдөгийг судалсан магистрын ажлыг та удирдсан юм билээ. Судалгааны гол үр дүн юу байв?

-Монголчууд олон зуун жилийн турш эргэл мөргөл хийж, сүм дуганаа тойрч гороолсоор ирсэн. Суурьшмал иргэншилтэй холбоотойгоор хүн амын дунд хөдөлгөөний хомсдол ихсэх болсон энэ үед 108 мөргөл нь эрүүл мэндэд ямар ач холбогдолтойг шинжлэх ухааны талаас нь судалсан. Энэ судалгааг Б.Нямжав хийж, зөвлөхөөр профессор Г.Отгон багш ажилласан. Судалгаанд 80 хүнийг хамруулан, 90 хоног мөргүүлж, биеийн хэмжилтийг 17 газарт хийж үр дүнг нь тооцсон байгаа. Судалгааг хяналтын болон харьцуулсан бүлэгтэй хийснээс харьцуулсан бүлэгт ижил хугацаанд иог хийсэн хүмүүстэй үр дүнг нь харьцуулсан. Тухайлбал, . Түүнчлэн мөргөл хийсэн хүмүүсийн зүрхний цохилтын тоо багасч, зүрх судасны дасан зохицох үзүүлэлт буюу ажиллах чадвар илүү сайжирсан. Мөн зэрэг үр дүнг хэлж болно.

-Манайд энэ төрлийн судалгаа хэр байдаг юм бол?

-Мөргөлийн талаар бие даасан судалгаа байдаг эсэхийг мэдэхгүй байна. Бясалгалын анхаарал төвлөрөлтийн талаарх судалгааг бол харж байсан. Гадны эх сурвалжийн хувьд Солонгосын эрдэмтний мөргөлийн талаар хийсэн судалгааг уншиж байсан. . Мөргөл дотроо хоёр янз. Бүтэн мөргөл, хагас мөргөл гэж. Хагас мөргөл нь дух, тохой газарт хүрнэ. Бүтэн мөргөл нь бүтэн биеэрээ сунаж мөргөж байгаа үйл явц юм.

-Мөргөлийн ач тус бие махбодиос гадна сэтгэцийн гаралтай өвчинд сайн гэсэн зүйл судалгааны хэсгээс уншсан?

-. Түүнээс биш сэтгэцийн өвчтэй хүнд шууд нөлөөлж байна гэсэн зүйл бол байхгүй. . Хүнд бие, хэл, сэтгэлээрээ үйлдсэн үйл гэж бий. Үүнийг үйлийн үр гэж ярьдаг. Түүнийгээ наманчлах хамгийн сайн арга бол эргэл мөргөл гэж үздэг. Ингэхдээ . Тиймээс мөргөл нь бие махбодийн хөдөлгөөнөөс гадна оюун санааны асар том хувьсал хийх үйл явц байдаг. Түүнчлэн дасгал талаасаа ч гэсэн мөргөл шиг олон булчинг нэг зэрэг хөдөлгөдөг дасгал  байхгүй. . Харин мөргөл хийхэд тэр сүүний хүчил биед жигд тархдаг. 

-Хэдийд мөргөх нь тохиромжтой вэ?

-. Хамгийн тохиромжтой цаг бол бага үдийн 8:00-11:00 цаг. Орой бүрий тасрах цаг. Улирлаасаа шалтгаалаад өөр өөр цагт бүрий тасардаг. Эдгээр цагт мөргөвөл үр дүн илүү сайтай байдаг.

-Хүмүүс голдуу интернэтээс харж сураад байх шиг байдаг. Үүнд буруу хийсний хор уршиг ч юм уу, анхааруулах зүйлс бий юу?

-. Дээр нь бие хэл сэтгэлээ номхотгож байгаа хэлбэр гэж түрүүн хэлсэн. Хүний биед үйлийн үр буюу хүрд гэж бий. Үүнтэй холбоотойгоор тухайн хүрдүүд дээр төвлөрч байхдаа юу бодох ёстой зэргийг заалгаад хийвэл илүү үр дүнтэй л дээ. Дээр нь хөдөлгөөн бүр өөрийн утга учиртай. Жишээ нь, байгаа юм.

-Маань мэгзэм мэдэхгүй бол зүгээр залбираад явчихаж болох уу?

-Хэлний үйл гэж бий. Усанд сайхан үг хэлбэл дүрс нь зөв хэлбэрждэг шиг мөргөлийн үед нэг хоёр гэж тоолох эсвэл ум ма ни бад ми хум гэж тоолох хоёр шал өөр. Маанийн зургаан үсгийг бол заалгаад байх юм байхгүй шүү дээ. Аливаа үг авианы энерги гэж бий. . Өөрөөр хэлбэл, хүний биеийн үйл, сэтгэлийн үйл нэг байж цогц болно.

-Тэгэхээр одоо бол олон нийт 108 мөргөлийг зөвхөн турах хэрэгсэл мэтээр хандаад байгаа нь зөвхөн биеийн үйлийг нь л хийгээд байгаа байх нь уу?

-Мөргөл хийснээр эрүүл мэндээс гадна оюун санаанд төвлөрөл, эерэг бодол талаасаа ажил үйлсэд тань ч хэрэгтэй. Эерэг сэдэл бодол гэдэг өөрөө эргээд эерэг үйл болно шүү дээ.

-108 мөргөл гэхээр яах аргагүй шашинтай болоод анагаах ухаантай холбогддог. Монголын анагаах ухаан дорны анагаах ухаанд дөрвөн зүйлийн хувь нэмэр оруулсан тухай та ярьсан нь сонирхолтой байсан?

-Мөргөлийг би шашин гэхээсээ илүү эрүүл аж төрөх зан үйл гэдэг талаас нь яримаар байгаа юм. Эрүүл байх гэдэг бол тэжээхүй ухаан буюу анагаах ухаантай холбоотой. Буддын таван их ухааны нэг тэжээхүйн ухаан буюу анагаахын ухаан юм. Таван их ухаан нь тэжээхүйн ухаан, урлахуйн ухаан, учир шалтгааны ухаан, дууны ухаан, тарнийн ухаан. Мөргөл хийхэд бусад дасгал шиг янз бүрийн техник шаардаад байхгүй, талбай ч шаардахгүй, зөвхөн өвдөг доороо жаахан хивсэнцэр тавиад, бээлий өмсчихөж болно. Тэгээд түүгээрээ гулсуулаад мөргөнө.

Дорно дахины анагаах ухаан 5000 гаруй жилийн түүхтэй. Бурхны шашин үүсээд 2556 жил болсон гэж үзэхэд бурхан шашинтай ч бас холбоотой. Монгол анагаах ухаан гэдэгт дорны 25 улсын анагаах ухаан багтдаг. Монгол анагаах ухаан өөрөө ард түмний амьдрал дээр суурилж үүссэн байдаг. Монгол анагаах ухаан  бол дорно дахины анагаах ухаанд дөрвөн зүйлийн хувь нэмэр оруулсан гэж үздэг. Нэгдүгээрт  тархины доргилт засах, хоёрт нь хануур засал, гуравдах нь төөнүүр, дөрөв дэх нь ясыг эвлүүлж барих арга.

-Монгол анагаахын энэ эрдмүүд одоо танай сургуульд ордог уу?

-Энэ хичээлүүд бүгд ордог. Одоо бид нэг зүйлийг ойлгомоор байгаа юм. , шавхагдашгүй их нөөцтэй, оюуны маш том сан хөмрөг болж байгаа юм. Уулаар төсөөлбөл бид хормойд суугаад “ямар өндөр хайрхан бэ” гээд харж байгаатай адил зүйл. 

Өвчнийг анагаахад идээ ундаа, явдал мөр, эм, заслын эмчилгээ гээд дөрвөн зарчмаар эмчилдэг. Маарамба хүн бол ургамлаа өөрөө түүж, хатаан, түлж, хууран номхтгож эмчилгээнд хэрэглэдэг учраас ургамал судлаач болж байгаа гэсэн үг. Эмийг найруулахдаа амтаар нь, чадлаар нь, шингэсний сүүлийн амтаар найруулна. Ингэхээр эмзүйч болж байна. Ер нь европ анагаах ухаанд нүдний эмч гэхэд нүдээ л үздэг бол монгол анагаах ухаанд маарамба хүн эмээ түүж найруулахаас эхлээд өвчтөнөө үзэж эдгээх хүртэл цогц чадвар эзэмшдэг байжээ.

-Монголын уламжлалт анагаах ухаан түүхийн явцад цаг төрийн байдлаас болж хэдэнтээ бүдгэрч, хэдэнтээ сэргэж байсан гэдэг. Өдгөө анагаах ухааны тэр уламжлалт мэдлэгийг хэр бүрэн бүтэн авч ирсэн юм бол. Хятадын уламжлалт ардын эмчилгээнд манайхан илүү итгэж, Өвөрмонгол руу явах тохиолдол нэлээд байх шиг байдаг?

-Уламжлалт анагаах ухаан 70 гаруй жил түүхийн нугачаанд дарагдсан хэдий ч 1990-ээд оноос хойш дахин сэргэж хөгжсөөр ирсэн. Уламжлалт анагаах ухааны эмнэлэгийг хөгжүүлэхэд бодлогоор дэмжих л асуудал байгаа юм. Өвөрмонголын хувьд төр нь сайн дэмждэг учраас уламжлал анагаахын төрөлжсөн том эмнэлгүүдтэй. Эмчилгээний төрөл, чанарын хувьд манайд ялгаагүй бүгд бий. Энэтхэг, Хятад, Төвөд зэрэг дорно дахины анагаах ухааныг олон оронд сурсан эмч нар байдаг. Мөн Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын сургуульд Бутан, Буриад, Солонгос, Япон, Хятад зэрэг орны оюутан, судлаач магистрант докторантууд  ирж суралцаж байна.

-Эмийн ургамал багассан энэ үед эм бэлдэх нөөцөө хэрхэн шийдэж байна вэ?

-Эмийн найрлагын зүйлсийг 8 төрөлд хуваадаг, үндэс үндэслэг иш, цэцэг навч, мод холтос, эрдэс давс,гаралтай амьтны гаралтай гэх мэт, амьтнаас 13 зүйл ордог, эвэр туурай, үс, хумс, арьс, мах, сүү, хоргол гэх мэт. Монгол оронд эмийн ургамал тарималжуулах, эмэнд ордог зарим амьтныг өсгөж үржүүлэх талаар арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Мөн нэн ховордсон ургамлыг хүлэмжинд болон өсгөврийн аргаар тарих гэх мэтээр ашиглаж байна. Тухайлбал, Монгол анагаах ухааны олон улсын сургууль дээр биологийн ухааны доктор Ж.Байгалмаа эмийн ургамлуудыг өсгөвөрлөж тарьж нутагшуулахад мэргэшсэн эрдэмтэн байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.126.90.140

Улам их амжилт

Долгорсүрэн эмч
4 жилийн өмнө
202.9.46.68

Батнайрамдал багшдаа баярлалаа Монголчууд минь түүхэн уламжлалаа дээдлэн бие, хэл, сэтгэлээ ариусган эрүүлжин илүүдэл жингүй энэрэх сэтгэл эерэг хандлага хүнлэг ёсоороо өөрийгөө гоёцгооё

d.gantumur
4 жилийн өмнө
202.9.40.35

sain bnu saihan medeelel bno

Хишигбаяр
4 жилийн өмнө
103.26.195.247

Сайхан мэдээлэл байна, бас нарны мөргөл гээд иог бас байдаг юм байна, гэхдээ 108 мөргөхөөр шийдлээ, дээрээс хойш яаж зөв мөргөдөг юм бол мэдээлэл хайж байсан олоод мэдлээ. Амжилт хүсье!

zochin
4 жилийн өмнө
192.82.73.114

neeree ogloo ert morgoh neg l bish sanagdaad baidag yumaa yalanguya olon. mergejliin hunees jinhene tohiromjtoi tsagiig ni medej avlaa bayarlalaa

П. Өлзийжаргал
4 жилийн өмнө
66.181.191.112

Маш хэрэгтэй сайхан мэдээлэл бна та бүхэнд эрүүл энх урт удаан наслахыг хүсэе амжмлт

D.Nomin
4 жилийн өмнө
66.181.161.49

Ta buhend udriin mend hurgiy. Humuus hurgej bui enekhuu medeelel nadad mash ih taalagdlaa. Bi bol uuruu 108murguliig amidraliinhaa negen heseg bolgon tsaashid amidraliinhaa turshid tuushtai hiih geed shiidwer gargaad murguliig hiij ehleed ywj bgaa ym.Umnu ni bol 108-iig murguj ehleegui baihdaa ene talaar sudlaj bgaagui. Harin odoo uuruu murgulj ehelsneesee hoish ene talaar iluu ih sonirhoj sudlaj , bas murguliin jinehene mun chanarig mederch, mun hunii biy mah bodid garh uurchlult gehees iluuteigeer oyun sanaand garah uurchlultiig iluutei medrehiig hicheej bgaa. Medehees iluutei sonsoogui iim gaihaltai nuuts ene 108murguld bsan gejuu gej bodogdohoor shine medeelluud bna. olon awuushtai shan medeeleliig huwaaltssan Ch.Batnairamdal doktort bayrllaaa gej heliya.

G. Khandsuren
3 жилийн өмнө
202.9.46.226

Sain bnu. Saihan medeelel bna. Bayarlalaa. Bi ulamjlalt anagaah uhaanig bishirdeg. Tand ajil uilsiin undur amjilt husen eruuye

Ж.Цэцэгмаа
3 жилийн өмнө
66.181.161.109

Маш их таалагдлаа Та нартаа амжилт хүсье!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.