Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12 дугаар сарын 01-нээс эхлэн арав хоногийн хугацаанд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Гэвч зорчигч тээврийг зохицуулах түр журамд орон нутгийн иргэдийг буцаах зохицуулалт тусгагдсан боловч орон нутагт байгаа иргэд хот руу орох зохицуулалт тодорхойгүй байна.
Орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэд хаана хэрхэн шинжилгээнд хамрагдаж, гэртээ харих вэ
УОК шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг 119.mn вебсайтаар бүртгэж эхэлсэн. Иргэд заавал тухайн сайтад бүртгүүлэн тодорхой шат дарааллаар шинжилгээнд хамрагдаж байж гэртээ харих юм. Гэтэл орон нутгаас УБ хот руу ирэх хүсэлтэй 11 мянга гаруй иргэн тус сайтад хандахад зөвхөн УБ хотоос гарах хүсэлтэй иргэдийг бүртгэж, орон нутгаас ирэх иргэд хаана бүртгүүлж, шинжилгээ өгөх нь мэдэгдэхгүй иргэдийн бухимдлыг төрүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Орон нутагт гацсан Улаанбаатар хотод амьдардаг хүмүүсийг хэрхэн хариулах тухай маш хурдан бөгөөд тодорхой шийдвэр хэрэгтэй байна.Орон нутгаас нь унаа явахгүй учраас хотоос машин ирж авах шаардлагатай байгаа.Тэр машины жолооч шинжилгээ өгөх үү эсвэл сум руу нэвтрэхгүйгээр хүмүүсээ аваад буцах уу