СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-11-27

LIVE: Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дунд хугацааны төлөвлөлтийг хэлэлцлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан цахимаар явагдаж байна. Үдээс өмнөх хуралдааныг энд дарж үзнэ үү. 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан цахимаар явж байна.
Нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, барилга дэд бүтцийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарыг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах тодорхой заалтуудыг тусгасан байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны төсөл 6 бүлэг 21 тэргүүлэх зорилт 137 зорилттой байхаар боловсруулагджээ. Тодруулбал эдийн засаг, хүний хөгжил, засаглал, ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэхээр тусгаад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавих шийдвэр гаргасан. Улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг НИТХ-ын ээлжит II хуралдаанаар хэлэлцсэнгүй. УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг шийдвэрлэсний дараа Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг дахин хэлэлцээр боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.