Улсын онцой комиссийн шуурхай ажлын хэсэг хуралдаж, хурлаас гарсан шийдвэрүүдээ танилцууллаа.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян:
-Хөдөө орон нутгийн иргэдийн 12-р сарын 01-ээс эхлээд нэгдсэн журмаар гаргахаар болсон. Ингэхдээ эхний долоо хоногт халдвар гараагүй 16 аймгийн иргэдийг түрүүлж гаргана. Харин 12-р сарын 07-оос хойш Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Орхон зэрэг халдвар гарсан аймгуудын иргэдийг гаргана. Мөн 12-р сарын 07-оос хойш эрүүл буюу манай стратегийн гол бүс болсон Өмнөговь руу зорчих хөдөлгөөнийг зохион байгуулна.
Хөл, хориог сунгах эсэхийг судалж байна. Тодорхой шийдэлд хүрээгүй байна.
-Тээвэрлэлт хийх цагийн хуваарь гарсан. Бид өнгөрсөн 3-4 өдөрт судалгаа авсан. 85 мянга орчим иргэн хамрагдсан. Цаашид 100-аад мянган зорчигч хөдөө орон нутаг, Улаанбаатарын хооронд зорчино гэж тооцож байна. 11-р сарын 29-өөс эхэлж шинжилгээ авч эхэлнэ. 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Шинжилгээний 20 цэг байгуулсан.
Журмын хүрээнд тээвэрлэлтийг хоёр янзаар зохион байгуулна.
1-рт, хувийн тээврийн хэрэгслээрээ иргэд явж болно.
2-рт, нийтийн тээврийн хэрэгслээр иргэдийг явуулна.
Цахим системийг ашиглаж аль болох бодит харилцааг бага үүсгэх үүднээс 119.мн хаягаар бүртгэж байна. Бүртгэхэд нэлээн олон асуумж бий. Түүний дараа хүсэлтийг нь харж байгаад явах байрлалаас нь хамаараад шинжилгээ өгөх байр, явах цагийн хуваарийг шууд заж өгнө. Энэ дагуу шинжилгээгээ хийнэ.
Тиймээс иргэд цагийн хуваарийн дагуу хоцрохгүй байвал асуудал хурдан шийдэгдэнэ. Шинжилгээний хариу 8 цагийн дараа гарна. Шинжилгээний хариу мөн 119.мн хаягаар гарна.
Нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэхдээ бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс тогтоосон хэд хэдэн авто вокзалаас явуулна. Замд хооллох газрууд бүгд хаалттай байгаа учир өөр өөрсдийн хоол, ундаа авч явахыг иргэдэд сануулж байна. Орон нутагтаа очоод иргэд өөрсдийгөө 14 хоног тусгаарлана. 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгнө.
Хувийн тээврийн хэрэгсэлээр зорчих иргэд мөн ялгаагүй. Замдаа хяналтын байгууллагуудаар бүртгүүлээд, хамгийн сүүлд очсон газраа үүнээс цааш явахгүй гэдгээ хэлж бүртгүүлнэ.
Ер нь 10 өдрийн дотор зохион байгуулна гэж тооцоолж байна. Эхний ээлжинд иргэдийг явуулна. Дараа нь оюутнуудыг явуулна.
Үүнтэй холбоотойгоор цагийн хуваарь гарсан. Тухайлбал,
Драгон авто төв дээрээс: 08:00 цагт Архангай, 11:00 цагт Баянхонгор, 12:00 Баян-Өлгий, 14:00 цагт Увс, 16:00 цагт Ховд аймаг руу явна.
Тэнгэр худалдааны төвөөс: 08:00 цагт Дорнод, 10:00 цагт Сүхбаатар, 12:00 Хэнтий, 14:00 17:00 цагт Булган явна.
Лавай авто төвөөс: 08:00 цагаас Өвөрхангай, 10:00 Төв аймаг, 12:00 Завха, 14:00 Дундговь, 16:00 цагаас Хөвсгөл рүү явна.
Үүнээс гадна агаарын тээврээр зорчих боломжтой.
-20 шинжилгээ авах цэгийг байгуулсан. Шинжилгээ өгөх иргэд дүүрэг, хорооны хаягаа хийхэд энэ байршлууд гарч ирнэ. Ингээд PCR шинжилгээгээний аргаар өгнө. Хариу нь 6-8 цагийн дараа гарна. 48 цагийн өмнө буюу 2 хоногийн өмнө шинжилгээгээ өгөөд хотоос гараад явах хүртлээ нэг хоногийн боломжтой гэж тооцоолж байна.
Шинжилгээний хариугаа, QR кодтойгоо аваад суух унаандаа орно. 85 мянган хүнд шинжилгээ хийнэ гэдэг амаргүй. Гэхдээ бид бүгдэд нь шинжилгээ хийнэ. Иргэд маань ч заавал шинжилгээ өгч байж явахаа сайтар ухамсралах ёстой. Халдварын голомтоос халдваргүй бүс нутагт очих гэж байгаагаа ухамсарлах ёстой.
Нийтийн тээврийн хэрэгслээр явахдаа халдвар, хамгаалалтын дэглэмээ сайтар мөрдөх ёстой. Аль болох амны хаалтаа авахгүй байх, бээлийтэй байх, аль болох бусадтай ярилцахгүй, хүрэлцэхгүй байх хэрэгтэй. Ингээд 14 хоног өөрийгөө гэртээ тусгараласны дараа ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгнө.
Өнөөдрийг хүртэлх хийсэн PCR шинжилгээний статистик мэдээлэл байна уу?
-Ковид-19 гарснаас хойш 119 мянга хүнд шинжилгээ хийсэн. Багцлах арга бий. Ялангуяа хөдөө орон нутаг явж буй иргэдий шинжлэх боломж. Эргэлзээтэй тохиолдол бүрийг PCR-аар шинжилж байна. Батлагдсан тохиолдол бүрийг PCR-аар оношилсон гэсэн үг. Мөн эмчлэгдэж гарч буй иргэдийг PCR-аар дахин шинжилж гаргаж байна.
Шинжилгээ үнэ төлбөртэй байх уу?
-Шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ. Засгийн газраас шийдвэргаргаад хамгийн найдвартай шинжилгээ хийгээд явуулна гэж шийдсэн.
Уг нь нэг хүнд 150 мянган төгрөгөөр шинжилгээ хийдэг. Бид 20 цэгт шинжилгээ хийнэ. Тэнд ажиллах хүмүүсийн нэг удаагийн хувцас хэрэглэлд л гэхэд 242 сая төгрөг зарцуулах гэж байна. Шинжилгээ авах үйл явцтай нийлээд 300 гаруй сая төгрөгийг зарцуулна.
Орон нутагт иргэдийг хүлээж авах, бүрэлдэхүүн байгаа юу. Хэр ажиллах вэ?
-Тухайн аймаг, сумын онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд хүлээж авна. Тухай бүрт нь мэдээллийг тэмдэглэн авч, мэдээлнэ. Халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай тусгаарлахаар байр бэлдсэн.
Хот хооронд жижиг такси явахгүй нь зөв үү. Үнэ ямар байх вэ?
-Жижиг такси үйлчилгээ явахгүй. Зардал нэлээн өснө. Учир нь хоёр хүний суудал дээр нэг л хүн сууж явах байдлаар зохион байгуулахаар ярьж байна. Энэ зардлын зөрүүг яах вэ гэдэг асуулт гарна. Гэхдээ автобусны үнэ нэмэхгүй.
Гэртээ очсон иргэн 14 хоног өөрийгөө тусгаарлахдаа гэр бүлийнхэнтэйгээ хамт тусгаарлагдах уу?
-Аль болох илүү гэр, байшин боломжт нөхцөл юу байна. Тэр нөхцөлөө ашиглаж тусгаарлаарай. Мэдээж гэр бүлийнхэн нь чөлөөтэй зорчих боломжтой ч халдвартай бүс нутгаас ирсэн хүнтэй гэдгээ бодолцох ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hubiin mashind heden zorichigch ybah ystoi be prius20