СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Ганзориг: Монголын эрдэмтэд Герман, Япончуудынхаас хавьгүй илүү коронавирусийн оношлуур хийж чадсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Монголын эрдэмтдийн бүтээсэн коронавирусийг хоёр цагийн дотор илрүүлдэг, мэдрэг чанар өндөртэй оношлуурыг ХӨСҮТ-д ашиглахаар болжээ. Энэ талаар Коронавирусийн оношлуур бүтээх ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Д.Ганзоригтой ярилцлаа.

-Монголын эрдэмтэд өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд коронавирусийг илрүүлэх оношлуурыг бүтээхээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн гэдэг сайхан мэдээ сонслоо. Монгол Улс коронавирусийг дотооддоо алдчихсан энэ эмзэг цаг үед тухайн оношлуурыг ашиглаж байгаа эсэхийг хүмүүс их сонирхож байна?

-. Бидний бүтээсэн оношлуурыг ЭМЯ-аас дэмжиж, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы өгсөн үүргийн дагуу ХӨСҮТ-д уг ашиглах зөвшөөрлыг олгосонд баяртай байна. Коронавирусийн оношлуур бүтээх ажлын хэсгийн гишүүн Б.Болдбаатарыг ХӨСҮТ дээр ажиллуулах зөвшөөрлийг Улсын онцгой комиссоос авах ажлыг миний бие яг одоо хөөцөлдөөд явж байна.

-Тухайн оношлуурыг яагаад зөвхөн ХӨСҮТ дээр ашиглаж байгаа юм бэ?

-ЭМ-ийн сайд бидний бүтээсэн оношлуурыг Сэлэнгэ аймагт ашигла гэдэг үүргийг анх өгсөн. Гэвч тухайн оношлуурыг Сэлэнгэд ашиглахын тулд эндээс ажлын хэсгийн нэг мэргэжилтэн очиж сургалт явуулах шаардлага тулгарсан. Тухайн мэргэжилтэн маань голомтот бүсэд ажилласныхаа дараа 21 хоног тусгаарлагдана. Тэгээд буцаад энд ирж ажиллах гэхээр хугацаа алдах түвэгтэй нөхцөл байдлууд гарах гээд байсан тул зөвхөн ХӨСҮТ дээр оношлуурыг ашиглахаар болсон. Тэгээд ч ХӨСҮТ дээр коронавирусийн оношлуур бүтээх дэд ажлын хэсэг ажиллаж байгаа учраас тэдэнтэйгээ цуг оношлогоо хийх нь дээр гэж үзсэн.

-Та бүхэн коронавирусийн хэдэн ширхэг оношлуурыг одоогоор үйлдвэрлээд байгаа вэ?

-Бидэнд яг одоо бэлэн 1100 ширхэг оношлуур байна. Тэрийгээ ХӨСҮТ дээр ашиглаж оношлогоо хийж эхлэх гэж байна.

-Манай эрүүл мэндийн байгууллагуудын ашиглаж буй коронавирусийн нэг оношлуурын үнэ 165,000 төгрөгийн үнэтэй гэдэг мэдээлэл яваад байсан. Та бүхний бүтээсэн оношлуур ямар үнэ өртгөөр босож байгаа вэ?

- Таны хэлээд байгаа 165 мянга гэдэг тоо чинь бол тог цахилгаан, ажиллах хүн, хамгаалах хувцас зэрэг бүх өртөг зардлыг шингээсэн тариф байх. Түүнээс биш . Тэр үнэнээс даруй 2-3 дахин хямд үнээр бид бүхэн оношлуураа бүтээж байгаа.

-Коронавирусийн оношлуурыг монгол эрдэмтэд бүтээгээд эх орондоо дэлхийн зах зээлийн ханшаас 2-3 дахин хямд үнээр бүтээж байна гэдэг үнэхээр сайхан мэдээ. Гэхдээ үүний хажуугаар чанар гэдэг зүйл хамт яригдах ёстой байх. Та бүхний бүтээсэн оношлуурын давуу тал, гол онцлог нь юу вэ?

-Нэгдүгээр Импортоор орж ирж буй оношлуурууд вирусээс РнХ-г ялгах үйл ажиллагааг хийхдээ 3-5 цагийн хугацаа зарцуулдаг. Тиймээс одоо авч буй шинжилгээний хариу дор хаяж 5-6 цагийн дараа гарч байгаа. Тэгэхэд бидний хийсэн оношлуур РнХ-г ялгах ажиллагаанд 30 минут л зарцуулдаг учраас нэг цаг 50 минутад багтаан эцсийн хариугаа гаргах чадамжтай. Сорьцоо аваад шинжилгээгээ хийгээд хариу гарах хүртэл ердөө хоёрхон цаг зарцуулдаг учраас нисэх буудал, хилийн боомтууд дээр ашиглахад илүү давуу талтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл хилээр орж ирсэн зорчигчийг коронавирусийн шинжилгээнд хамруулснаас хойш 2-3 цагийн дотор хариуг гаргах, хяналт шинжилгээнд зарцуулах зорилгоор анх энэ төслийг эхлүүлсэн шүү дээ.

Хоёрдугаарт, мэдрэг чанар нь маш өндөр. ХӨСҮТ-д яг одоо сарбеко гэдэг Германы оношлуур мөн Японы оношлуурыг ашиглаж байгаа. Японы оношлуурын хувьд хэлэхэд 100 микло/л сорьцонд 500-700  вирус байгаа тохиолдолд л тоолж чаддаг. Өөрөөр хэлбэл вирус өндөртэй байгаа тохиолдолд халдвартай хэмээн таньж чаддаг. Германы сарбеко гэдэг оношлуур 100 микло/л сорьцонд 200 орчим вирус байгаа тохиолдолд таньж чаддаг. Өөрөөр хэлбэл Япон оношлуураас 2-3 дахин өндөр үр дүнтэй байна шүү дээ. Тэгэхэд бидний бүтээсэн оношлуур 10 ширхэг вирус байхад л таньж чаддаг.

-Тэгэхээр та бүхний бүтээсэн оношлуур худал хариу гаргахгүй гэсэн үг байх нь ээ?

-Тийм. Одоо ХӨСҮТ-ийн түргэвчилсэн оношлуураар оношлоод хариу нь эерэг гарвал PCR шинжилгээнд хамруулах хүртэл эргэлзээтэй гэж хэлж байгаа шүү дээ. Манай оношлуурт хэзээ ч тийм зүйл байхгүй. Түргэвчилсэн оношлогоогоор эерэг гарсан хүмүүс давтан шинжилгээнд ортол сөрөг гарлаа гэсэн мэдээлэл сүүлийн үед их гарч байгаа. Бидний бүтээсэн оношлуур тийм зүйл огт гаргахгүй гэсэн үг.

Гуравдугаарт, үнэ нь хямдхан. . Бид судалгаа туршилтын журмаар оношлуурыг бүтээх түүхий эдээ гадаадаас захиалж авчирсан учраас ийм үнээр гарч байна. Цаашид ЭМЯ-аас 10,000, 50,000 бүр 100,000 ширхэгийг захиалбал энэ үнэ бүр хэд дахин буурна.

-ЭМЯ-аас энэ оношлуурыг олноор захиаллаа гэж бодвол та бүхэн хэр хурдан үйлдвэрлэх чадамжтай вэ. Бүгдийг нь Монголдоо үйлдвэрлэнэ биз дээ?

-Ер нь бол Монголдоо хийнэ. Манай улсад вируслоги, биотехнологийн шинжлэх ухаан төдийлөн сайн хөгжөөгүй учраас оношлуурыг хийхэд шаардлагатай бүх орц найрлагыг Монголд үйлдвэрлэх боломжгүй. Коронавирусийн оношлуурыг бүтээхэд оролцдог таван иж бүрдлийн гурвыг нь дэлхийн зах зээл танигдсан сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гаднын үйлдвэрээс худалдан оруулж ирээд урвалжийг нь энд өөрсдөө бүтээгээд угсарч бэлэн болгодог. Богино хугацаанд олноор үйлдвэрлэх боломжтой.

-Та бүхэн өөрсдийнхөө оношлуурыг яг бодит өвчтөн дээр туршиж үр дүнг нь шалгаж үзсэн үү?

-Үзэлгүй яахав. Бидний бүтээсэн оношлуур үнэхээр сайн ажиллаж байгаа. ХӨСҮТ дээр 120 гаруй хүн дээр туршилтын оношлогоо хийхэд бүх хариу тохирч, үнэхээр сайн үр дүнтэй болох нь батлагдсан. Мөн ХӨСҮТ дээр яг одоо ашиглагдаж байгаа бусад оношлууртай харьцуулахад хамаагүй өндөр үр дүнтэй болох нь батлагдсан.

ХБНГУ-ын Мюнхений их сургуулийн доктор, профессор Д.Нямбаяр

-Монголын эрдэмтэд дэлхийн хөгжингүй орнуудын бүтээсэн оношлуураас харьцангуй илүү чанартай оношлуур бүтээсэн нь үнэхээр сайхан мэдээ байна. Энэ оношлуурыг бүтээсэн эрдэмтэд нь ямар хүмүүс байгаа вэ?

-ХБНГУ-ын Мюнхений их сургуулийн доктор, профессор Д.Нямбаяр, Монголын мал эмнэлгийн хүрээлэнгийн вируслогийн лабораторийн эрхлэгч Б.Болдбаатар гэдэг хоёр эрдэмтэн маань гол судалгааны ажлыг хийсэн. Би болохоор энэ ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан ЭМЯ-ын төлөөлөл. Манай ажлын хэсгийн ахлагчаар ЭМЯ-ны ТНБД ажилласан. Дэд ажлын хэсэгт ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг PCR аппараттай байгууллагууд тусалж оролцсон. Ийм цомхон бүрэлдэхүүнтэй атлаа маш богино хугацаанд өндөр үр дүн гаргаж ажилласандаа баяртай байгаа.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (71)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.179.21.239

Ер нь бол бид яагаад энэ вакциныг өөрсдөө гаргаж болохгүй гэж манай эрдэмтэд мундаг шүү дээ. Улс дэмжээд санхүүжилтийг нь гаргаад өгвөл манай эрдэмтэд бараг 2021 оны зун гэхэд вакцин гаргана даа.

Zochin
3 жилийн өмнө
64.119.24.3

Bayar hurgie , demjij bn, УОК ийнхон энэ оношлуураар хавьтагсдын байрны хумуусийг оношлох илруулэх боломжтой юм бна даа

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.110

Манайхан чадна юм хийх гэхээр ядуу зэрлэгүүд хөрөнгийн хусаад байна наадуул чинь чадсан л байна хөрөнгө мөнгийн гаргаж өгөөд энэ мундаг оншлуурийг хурдан хийлгээд авал даа зэрлэгүүдээ...

Алтансувд
3 жилийн өмнө
202.9.40.33

Ёстой мундаг өнөөдөр сонссон хамгийн сайхан мэдээ байлаа.Баяр хүргэе.

Zochin
3 жилийн өмнө
202.9.46.214

Вакцинаа өөрсдөө хий манай эрдэмтэд мундаг юм чинь амжилт хүсье

Zochin
3 жилийн өмнө
202.9.46.214

Вакцинаа өөрсдөө хий манай эрдэмтэд мундаг юм чинь амжилт хүсье

С.Пунцагдулам
3 жилийн өмнө
66.181.161.60

Манай эрдэмтэй залуучууд үнэхээр бахархаж бахадмаар байна шүү.ийм чадал боловсролтой залуучуудаа дэмжээд өгөх хэрэгтэй .амжилт хүсье.

Tsendmaa
3 жилийн өмнө
64.119.22.91

vneheer baharhaltai saihan bnaa amjilt hvsey Tsel

Хүлээгч
3 жилийн өмнө
202.9.40.155

Эрдэмтэддээ амжилт хүсье.

Зочин
3 жилийн өмнө
192.82.75.124

Нэг бүрийн үнэ мянган төг орчим гарна гээд л Наранбаяр доктор лайваар яриад бсан санагдана даа Одоо гучин мянга орчим болчжээ

Зочин
3 жилийн өмнө
124.156.158.18

Mal min yaj ch bodson 1000 tugrugni test kit gej yaaj baih yum

зочин
3 жилийн өмнө
66.181.178.65

Наранбаатар амнаас цаашгүй тендерчин л гар шүү дээ. ЭМЯ ийг шантааж хийхээс цаашгүй.

эмч
3 жилийн өмнө
202.126.90.121

ямар сайн юм вэ баяр хүргэё

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.90

Монголчууд чадан шүдэ

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.90

Монголчууд чадан шүдэ

Зочин
3 жилийн өмнө
202.21.109.83

Taq-polymerase enzyme ta nar tseverlej buteegeed baigaa gedegt neg l itgehgui baina shuu. Yag yug n mongold hiicheed baigaagaa helmeer baina.

Баасанжав
3 жилийн өмнө
66.181.186.173

Манай залуучууд мундаг бна.баяр хүргэe.

Нансалмаа
3 жилийн өмнө
59.153.115.172

Мундак юмаа баярлаа Монгол эрдэмтдэдээ

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.56

Uneheer shan medee bna. Zurgaan satd hiij duussan onoshilgoog odoo l demjij bgaa eruul mendiin saidad gyalaailaa.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.56

Uneheer shan medee bna. Zurgaan satd hiij duussan onoshilgoog odoo l demjij bgaa eruul mendiin saidad gyalaailaa.

Давап
3 жилийн өмнө
46.114.110.35

Болоо шуу дээ.Монголчууд чаднаа,чадна.Зувхэн тур засаг нь л дэмжээд, урамшуулаад угох хэрэгтэй байна.

Зочин
3 жилийн өмнө
103.26.195.72

Ali ert Nyambayar yariad heleed bicheed l baisan. Sonsson ch sonsoogui met yvsaar ene tsagt irsen. Hojuu ch gesen heregleend oruulj b.gaad talarhay. Manai zaluus mandtuggai. turiin albanii arisaa hamgaalsan hund surtaliig chonond hemluuleh yumsan.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.192

Сайн мэдээ байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Улам ихийг бүтээгээрэй.

Зочин
3 жилийн өмнө
64.119.25.97

ЭМЯ ТНБ дарга их хариуцлагагүй ажиг сонирхолын зөрчилтэй ажилласан гэсэн биз дээ? Тийм нөхдийг зайлуулах хэрэгтэй

зочин
3 жилийн өмнө
202.9.40.142

Ашгүй дээ, сайхан мэдээ байна. Амжилт.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.232

Баяр хүргэе мундаг эрдэмтэдээ Үнэхээр сайхан мэдээ ба. Манаыхан дэмжээд өгөөрэй. Хүний эрүүл мэндийн төлөө эмч хүн худал ярихгүй шүү итгэж байна. Дэмжээрэй манайхан

Зочин
3 жилийн өмнө
192.82.72.124

Erdemten mergedee hundleed, hiij baigaa zuliig ni demjeech. Ali bolgon shunaltanguud atga ashigiin tuluu yavah yum.Mergejliin hun said bolno gej endee.Demjeed ugsen bna.EMS aid Muhchsaihan mundag zaluu baigaa yumaa. Buteegchided haluun bayar hurgii.

Palim
3 жилийн өмнө
192.82.72.124

Saihan buteel bna

Оюунаа
3 жилийн өмнө
66.181.187.95

Монгол залуус мундаг шүү.Дэмжээд өгвөл ч вакцинаа өөрсөдөө гаргана байхөө.

Zochin
3 жилийн өмнө
66.181.176.193

Mundag yumaq iim xumuuse l demjmeer bgaam da

монгол
3 жилийн өмнө
202.21.107.125

sonin yumaa !?!? delhiin zah zeeld niilyylegdej bui negj onoshluur ni 3-5 dollart helbelzej baihad manaih 10 orchim dollart hiigdeh ni !!! ene ni hyamdhandaa orno geh,,, oruulj irj baigaa hereglej baigaa ni 20-30 dollar geh !!!! ynen bol manaihan chono boroonoor gegcheer mash ashigtai bizness hiij baigaa yum baina daa... iimees l uvchniig darah bish harin esregeeree delgeryylj niigmiig aidast avtuulah ni edgeer ulsiin huvid ashigtai... burhangyi gazriin bumba galzuurna gegcheer medleggyi irgedtei uls ch uudluhgyi yumdaa

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.71

Гол нь түргэвчилсэн оношлуураар оношлоод PCR р бататгадаг бол ганцхан оношлуураар л хариуг 10 вирус байхад оношилно гэж байна.Хэрэглэж буй германы оношлуураар 200 вирус байхад илэрүүлдэг гэнэ.Бас түүхий эдээ гаднаас авахаар 30000 д гарч байгаа нь хямд шүү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.71

Гол нь түргэвчилсэн оношлуураар оношлоод PCR р бататгадаг бол ганцхан оношлуураар л хариуг 10 вирус байхад оношилно гэж байна.Хэрэглэж буй германы оношлуураар 200 вирус байхад илэрүүлдэг гэнэ.Бас түүхий эдээ гаднаас авахаар 30000 д гарч байгаа нь хямд шүү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.102

Кириллээр бичвэл уншихад ядаж зөв уншигдах юм.

Зочин
3 жилийн өмнө
66.181.179.160

bayr xurgie! tsaashdiin ajild ni ulam ix amjilt xusie

нараа
3 жилийн өмнө
66.181.161.18

сайн уим хиижээ үүгээр оншлоод эдгээгээрэй үнэ ч боломжиин уим бна монгол хүмүүс чадалтай бнаа чаднаа бүгдээрээ

ts
3 жилийн өмнө
66.181.169.70

odoo ashiglaj bga ni 15 minutad l hariu ni garch bgashtee teheer ene hugatsaa ni arai ydaan bishuu dr ni une arai l undur sanagdjiin

Ariunbileg
3 жилийн өмнө
192.82.71.250

Mash saihan medee. Odoo uursdiin vaktsinaa gargah heregtei. Amjilt.

enkhmaagalsantumur@gmail.com
3 жилийн өмнө
202.55.188.33

Ямар сайхан мэдээ вэ монголчууд чадаж байна харин сайн л дэмнээд өгөх хэрэгтэй дээ шийдвэр гаргадаг хүмүүс минь ээ

Зочин
3 жилийн өмнө
103.26.194.249

Ямар мундаг юм бэ? Монгол эрдэмтэддээ баярлаж,эднээрээ бахархаж байна.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.210

Сайхан мэдээ бна. Баярлалаа монгрл жрдэмтэддээ

Энхцэцэг
3 жилийн өмнө
64.119.26.14

Mundag umaa ilvv ihiig hiij bvteegeerei

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.80

Үнэхээр гайхалтай. Төр засаг нь дэмжээд өгвөл юуг ч хиих чадвартай хүмүүс их байгаа.

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.52

Manai emch nar aguu yumaa mash ih baharhaj bndaa

Зочин
3 жилийн өмнө
103.212.117.184

Монгол эрдэмтэн докторуудадаа баярлалаа Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье

Зочин
3 жилийн өмнө
23.118.175.105

Маш сайхан мэдээ байна. Манай монгол эрдэмтэд их сайн мундаг хүмүүс байдаг. Эрдэм шинжилгээ судалгааны багийнханд баяр хүргэж амжилт хүсье

Зочин
3 жилийн өмнө
106.102.142.240

Амжилт хүсье. Баяр хүргэе. Вакцин гаргаарай

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.58

Сайхан мэдээ бна баярлал аа улам их амжилт хүсье

Зочин
3 жилийн өмнө
103.140.10.238

Энэ цаг үед нүдээ олсон гайхашиг бүтээжээ баяр хүргэе

Зочин
3 жилийн өмнө
192.82.75.181

Вирус судлалын байгууллагыг ерөнхий сайд асан Энхсайхан 1996 татан буулгасан гэж вирус судладаг хүн нь ярилцлага өгсөн бна. Тагнуулыг бас татан буулгасан. Тагнуулч нь тодорч бх шиг

Цэдэнбалжир
3 жилийн өмнө
192.82.69.133

Сайхан мэдээ байна энэ төр засаг эрдэмтэн докторуудаа маш сайн дэмжих хэрэгтэй

zochin
3 жилийн өмнө
202.126.90.141

heterhii unetei bn. Urdaas 5-6k d l irj bgaa

Зочин
3 жилийн өмнө
64.119.16.20

Ямар сайхан мэдээ вэ та нартаа баяр хүргэe

ТОМООС ТОМ АМЖИЛТ
3 жилийн өмнө
202.131.243.186

засаг төр нь гадагшаа бус дотогшоо сэтгэж итгэж чадвал МОНГОЛ залуус супер шүү.

Л.Т
3 жилийн өмнө
202.9.46.102

Баяр хүргэе! Мундаг байна. Манай улс эрдэмтэд докторуудаа сонсох, үнэлэх цаг нь болсон. Шийдвэр гарагах түвшинд эрдэмтэд олон байх шаардлага ирсэн нь харагдаж бн.

Зочин
3 жилийн өмнө
192.82.73.227

Хамгийн сайхан эерэг мэдээбайлаа цагаан халаадтай эрүүл мэндийн баатарууддаа баярллаа үйлс нь улам бадраг

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.34

Вакзин гаргах уу

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.125

Mundag bn ard irged uls orniihoo tuluu mash tom uguujtei zzvil hiijee amjilt

Зочин
3 жилийн өмнө
192.82.75.188

Сайхан бна

Avira
3 жилийн өмнө
64.119.25.225

Darga narin shahaag. Haaj bgaa bolohoor zovshooroh bolovuu

daria
3 жилийн өмнө
192.82.77.140

mongol erdemtedde ajliin undur amjilt sain saihanig husie

Jaahan shuuder
3 жилийн өмнө
202.126.88.231

Ymar saihan medee ulam ih amjilt husey mongol huni oyuni chadamj undur gedgig batalj bn gaihaltai bayrlalaa

Соронзонболд
3 жилийн өмнө
59.153.112.182

Манайхан мундаг шүү.вакцинаа бас удахгүй хийчих байх ЭМЯам нь сайн дэмжээсээдээ амжилт хүсье

Эрдэнэ бат
3 жилийн өмнө
202.126.90.129

Баяр хүргэе. Амжилт.

Зочин
3 жилийн өмнө
80.110.126.247

Sain l onoshluur hiisen yum bn. Gehde hariu garah hugatsaa pcr.aas udaan barag 2 tsag gedeg bol denduu urt hugatsaa bnaa busad ornii buteesen quick tester.tei haritsulbal. Austriad bid nar schnell tester heregled 10 minutiin dotur hariu ugch bn gehde enenii medreg chanar medeej muu gedeg ni unen. Yum bur 2 taltai

Сүхээ
3 жилийн өмнө
202.9.46.159

Манай Эрдэмтэд үнэхээр чадварлаг сайхан хүмүүс шүү бид дотороо байгаа алтаа танихгүй харьд байгаа гуульруу зүтэгдэг хачин араншинтай хүмүүс шүү Төр засаг Эрдэмтэдээ дэмж тэдний үгийг анхааралтай сонс !!!

Zochin
3 жилийн өмнө
202.126.89.110

IQ ehnii 5t ordog atlaa say oyunii butseemjiin ursulduh chadvaraar delhiin 65 ornoos suul mushgisan. Turuus demjih heregtei. Hurgan darga naraa halaad tusvuu shinjleh uhaand zartsuulah heregtei

Erdenetuya
3 жилийн өмнө
27.123.213.78

Wow bayr hurgey. Mundag Baina.

зочин
3 жилийн өмнө
192.82.72.205

Төр засаг өөрсдийн эрдэмтдийн гаргасан оношлуураа хурдан захиалан хийлгэж халдварын голомтоо хурдан илрүүлэх хэрэгтэй цаг алдаж болохгүй

Ганаа
3 жилийн өмнө
202.55.188.100

Нямбаяр доктор Болдбаатар нартаа баярлалаа Монголч эрдэмтэд минь маш авьяаслаг голч чадвартай мэргэжил мэдлэгтээ онцгой сайн хүмүүс байна Та нартаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе

Zochin
3 жилийн өмнө
103.229.123.37

Manai zaluuchuud uneheer mundag. Daanch deer bgaanuud n huvidaa zavshihaa bodood gadnii hamgiin unetei ashiglaj ch chadahgui tonog tuhuurumj oruulj ireed bgag gaihaj bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.