Америкийн дуу хөгжмийн шилдгүүдийг шалгаруулдаг American Music Awards өнгөрсөн ням гарагт болж өнгөрсөн билээ. Энэ үдэш Америкийн хөгжмийн ертөнцийн нэрт төлөөлөгч алдарт дуучин Женнифер Лопез өөрийн үзүүлбэрээ зочдод сонирхуулсан боловч түүнийг хэн нэгэнтэй тун адилхан байсныг хэвлэлүүд бичиж байна.
Женнифер Лопезын үсний засалт, сандалтай бүжиг, гэрэл гээд бүх зүйл нь хэн нэгнийг санагдуулж байсан гэв. Лопез Малуматай хамтран тачаангуй үзүүлбэрээ сонирхуулсан ч энэ нь 2014 онд Грэммийн шагнал гардуулах ёслол дээр нэрт дуучин Бейонсигийн нөхөр реппер Jay-Z-тэйгээ хамтарсан үзүүлбэртэй тун адилхан байсан гэж цахим сүлжээнд шуурч эхэлжээ.
Тэр ч бүү хэл Лопезын өмссөн байсан хар өнгийн bodysuit Бейонсегийн Грэмми дээр Drunk In Love дуу дуулахдаа өмссөн хувцастай тун адилхан байжээ. Тэдний богино хэрнээ норсон үсний засалт ч ялгахын аргагүй төсвтэй байсан гэнэ.
Ийнхүү Женнифер Лопезын Бейонсег дурайсан хэмээн буруутгах хүмүүс олон байгаа ч Лопезын шүтэн бишрэгчид ч мөчөөгөө өгсөнгүй. Бейонсе ч мөн өнгөрсөн жилүүдэд бусадтай адилхан харагдаж байсан олон тохиолдол байсан гэдгийг эргэн сануулжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.