СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-11-23

LIVE: Бодлогын хүүг зургаан хувь болгосноор санхүүгийн хүндрэл, дарамтыг зөөлрүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Эдийн засагт үүссэн хүндрэлийг хэрхэн зөөлрүүлэх, цаашдаа ямар арга хэмжээ авах талаар Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдлаа. Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж, зургаан хувьд хүргэх, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг 2.5 хувиар бууруулж, зургаан хувьд тогтоох /400 тэрбум төгрөгийн эх үүсвэр банкууд дээр чөлөөлөгдөж байгаа аж/, эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, төлөлтийг хойшлуулах хугацааг .

Эдгээр шийдвэр нь Ковид-19 цар тахлын үед эдийн засаг банк, санхүүгийн салбарт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, ААН, санхүүгийн байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэл, дарамтыг зөөлрүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, инфляцад дарамт үүсгэхгүйгээр дунд хугацаанд эдийн засгийг дэмжинэ гэж үзэж байна.  

Монгол Улсын эдийн засаг гуравдугаар улиралд 9.3 хувиар агшсан бол цаашдаа оны дуустал агшилт үргэлжлэх хандлагатай байна. 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: "2007 онд анх бодлогын хүүг Монголбанк 6.4%-аар нэвтрүүлсэн. Үүний дараа болон үүнээс хойш энэ түвшнээс буугаагүй байсан бол анх удаа ийнхүү 6%-д хүргэж байна. 

  • Ингэж бууруулж байгаа нь эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, дунд хугацаанд инфляцыг бууруулах нөхцөлийг алдагдуулахгүй гэж тооцож судалснаар энэ жил бодлогын хүүг нийт 5 нэгж хувиар буурууллаа.  
  • Үүнийг яагаад макро зохистой бодлоготой хавсарч хэрэгжүүлж байна вэ гэхээр нэгдүгээрт Мөнгөний бодлогын хорооны гаргаж байгаа шийдвэр санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэхэд түлхэц болж байгаа. 
  • Банкуудын заавал байлгах нөөцийг 2.5 нэгжээр бууруулж байгаа нь 400 тэрбум төгрөгийг банкны системд чөлөөлж байгаа. Энэ нь банкны хөрвөх чадвар өндөртэй активыг дэмжсэн арга хэмжээ болж байгаа ба банк цаашаа зээлдэгчдэдээ харьцангуй уян хатан нөхцөлийг бий болгох, гэрээгээ шинэчлэх боломж олгож байгаа. 
  • Зээлийн төлбөрүүдийг хойшлуулж байгаа нь эргээд иргэд, ААН-үүдийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварт учирч байгаа хүндрэлийг зөөллөж өгч байгаагаараа мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжиж буй юм" гэлээ. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.