Улсын хэмжээнд хөл хорио тогтоож, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахын өмнөхөн нийслэлийн хэмжээнд автомашин хулгайлсан найман хэрэг гарчээ. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын ажилтнууд эдгээр хэргийг шалгаад насанд хүрээгүй хүүхдүүд үйлдсэн болохыг тогтоосон байна.
Улаанбаатар хотод энэ сарын 15-ны байдлаар “Хонда Фит” маркийн зургаа, “Тоёота Карина” “Приус-11” тус бүр нэгийг хулгайлсан аж.
Тухайлбал, Баянгол дүүргийн 4, 15, Сонгинохайрханы 20 дугаар хорооны нутаг дахь орон сууцын гаднах зогсоолоос энэ сарын 15-нд “Хонда Фит” хоёр, түүний өмнөх өдөр Сонгинохайрхан дүүргийн нутгаас мөн загварын хоёр, Чингэлтэй дүүргийн нутгаас арваннэгдүгээр сарын 5, 9-нд тээврийн хэрэгслүүд хулгайлан унаж яваад замын хашлага, шон мөргүүлж, эсвэл шатахуун нь дуусахаар гудамжинд орхиод явсан байжээ.
Хэрэгт холбогдсон хүүхдүүд эдгээр найман автомашинд түлхүүр тааруулан онгойлгож асаагаад хулгайлснаа хүлээсэн гэнэ. Тэд 2004-2005 онд төрсөн, 15-16 настнууд бөгөөд тэдний хоёр нь охин гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Хэдийгээр энэ хүүхдүүд Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай ч тэндээ очдоггүй, эцэг, эхийн хараа хяналт сул, тэнэмэл амьдралтайг цагдаагийнхан тогтоосон байна.
Тэдэнд өдгөө Эрүүгийн хуулийн 17.1-3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг байнга үйлдсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
hvn boloh bagaasa hvleg boloh unaganaasa gej bolohgvi hvnii umch sanaataigaar iim hereg vildaen bol hergiih ni toogoor gar huruug ni tasluul taarna